Мэдрэмжийн маркетинг
Маркетингийн идэвхжүүлэлт хийхдээ
Маркетингийн шалгалтууд
Хуулж байгаа болон хуулахыг хичээж байгааг самбар дээр зогсоод харж үзээгүй болохоор шалгалтын үед самбар дээр ‘Хуулах гэдэг нэг их муухай биш харин хүн хуурах л муухай, Хүнээс тусламж авах сайхан харин хүнээс долоон доор гэдгээ мэдрэх нэг их сайхан биш’ гэж бичээд ч нэмэргүй байдаг байх.
Мерчандайзинг ба эмийн сан
Бизнесийн удирдлагын ухаанд бас ч үгүй ихээхэн чухал сэдэв бол мерчандайзинг юм. Худалдааны байгууллагууд ихээхэн ашиглаж үр дүнг хүртэж байгаа боловч эмийн сангийн хүрээнд хэрэгжилт төдийлөн сайн биш байдаг. Тиймээс мерчандайзинг хамгийн чухал 9 алтан дүрмийг таниулъя.
- Таныг олоход амархан байх: Эмийн сангийн хаяглалтыг маш сайн шийдэх хэрэгтэй. Аль болох том шөнийн цагт гэрэлтдэг байх нь эмийн сан тэнд байгаа гэдгийг сайн зааж өгдөг. Заавал ногоон өнгийг ашиглах шаардлагагүй бөгөөд бусдаас ялгарах өнгө, шийдлийг чөлөөтэй сонсож болно. Хамгийн гол нь таны олсон өнгө шийдэл цогц байдлаар эмийн сангийн нүүр царай болохыг анхаарах хэрэгтэй.
- Таны өнгө таныг илтгэж байх: Ногоон өнгө бол эмийн сангийн өнгө биш энэ түрүүлж нээгдсэн тухайн эмийн сангийн өнгө. Цэнхэр өнгө тайвшруулна, ногоон өнгө нүд амраана, улаан өнгө манлайлна, шар өнгө хөгжилтэй, хүрэн өнгө хүндэтгэл, ягаан өнгө золбоотой байдлыг илтгэдэг. Түүнчлэн өнгөний хослолоо өөрийнхөөрөө зөв сонгох хэрэгтэй.
- Нарны гэрэл эсвэл цагаан гэрэл: Цонхон дээрээ бүтэн стикер наах нь тийм ч сайн арга биш. Эмийн санд гэрэл гэгээ хангалттай байх хэрэгтэй. Чийдэндээ сүүн гэрлийг сонгох хэрэгтэй. Ингэснээр хүний бүтээгдэхүүнд итгэх итгэл нэмэгддэг.
- Зөв өрөлт хураалтыг хийх: Лангуун дээр өрөлт хураалт хийх хэд хэдэн дүрэм байдаг. Хамгийн эхлээд тэгш хэмийг онцгой анхаарах хэрэгтэй дараагийн ээлжид харааны чиглэл, хүний харааны төвлөрөх цэг, өнгөний шилжилт зэргийг бодох хэрэгтэй.
- Бараа өөрөө өөрийгөө зардаг: Барааны өрөлтийг хамгийн багадаа 2 ширхэг байхаар өрөх хэрэгтэй. Олон эгнээ өрсөн бараа гэнэтийн худалдан авалтыг хамгийн их өдөөдөг бөгөөд харагдах байдлын хувьд ч зохимжтой байдаг.
Бүтээлч хурал
Уламжлалт хурал: Ажлын хэсгүүд санал бүхий илтгэл тавина. Эхлээд дарга нар санаагаа хэлнэ. Зарим нэг нөхдүүд санал нэгтэйгээ илэрхийлнэ. Шинэлэг санаа, шүүмжтэй асуудлууд мэр сэр орно. Нэг хоёр аргументыг олон янзаар тайлбарлана. Хүмүүс дуустал нь сонсож яг залгуулаад санаагаа хэлэхийг хичээж сонсох биш эхлэх гэж хичээж сууна. Цаг сунжирсан гэдгийг мэдээд асуудлыг хурдан шийдэх гэж оролдоно. Ам цангана, гэдэс дуугарна, бөгс чилнэ. Тэгээд хойшлуулна, дахин судлуулна эсвэл шууд шийднэ. Хурлын дараа хоолон дээр ямар тэнэг шийдвэр вэ гэдэг тухай ярина.
Үйлчилгээний маркетинг: Инээмсэглэл зарна
Маркетингийн төлөвлөгөө гаргах
Бизнесийн салбарын ирээдүйн чиг хандлага
Бизнесийн салбарын эрдэмтэд
- Игор Ансоф: Бизнест стратегийн менежментийн суурь загварыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд багийн нэгдмэл байдал, хүлээлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүний загварыг боловсруулсан юм. Түүний голлох бүтээл нь: Корпорацийн стратеги
- Петер Дракер: Менежментийн голлох зарчимуудыг боловсронгуй болгосон бөгөөд ажилчид болон мэдлэгийг удирдах талаар олон санал санаачлага гаргаж байсан. Түүний голлох бүтээл нь: Менежментийн практик
- Фридрик Тайлер: Маш олон нээлт, патентын эзэн тэрээр бизнес эрхлэнэ гэдэг бол нарийн төлөвлөсөн, хяналт бүхий үйл ажиллагаа гэж тодорхойлж шинжлэх ухааны менежментийг санааг үндэслэсэн. Түүний голлох бүтээл нь: Шинжлэх ухааны менежмент
Маркетингийн чанарын судалгаа
![]() |
Маркетерын нүд
Мэдээллийн уурхай буюу Data mining

Нейро холболтыг үүсгэдэг програм хангамж нь хүний тархины бүтэцтэй адилхан загварчлагдсан бөгөөд маш олон задгай мэдээллийн дундаас тэдгээрийн уяалдаа холбоог гаргаж ирэх чадвартай юм. Зөвхөн шинэ шинэ уяалдаа холбоог гаргаж ирэхээс гадна өөрөө тэдгээр мэдээллээс суралцдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанд ойртсон програм хангамж гэсэн үг.
Драгон Эг эмийн маркетинг /case study/

Асуулт:
- Судалгааны байгууллагаас ямар туслалцаа авах талаар саналаа гарна уу?
- Маркетингийн шийдвэр гаргахад яг ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлно уу?
- Судалгааны байгууллагаас туслалцаа авахгүйгээр хэрэгжүүлж болох ямар санал санаачлага байгаа вэ?
Зөн билгийн маркетинг

Хөөе хэнээ, ингэвэл эсвэл тэгвэл яг яах гээд байнаа хө.
Маркетингийн тэргүүлэх судалгааны байгууллага болох Коперник http://www.copernicusmarketing.com маркетеруудын дунд түгээмэл байдаг 4 миф /Myth/ -ийн талаар зөвлөгөө өгсөн байдаг. Өнөөдөр Монгол маркетеруудын түгээмэл шинж гэж хэлж болохоор эдгээр зүйлс зөн билгийн маркетингийн үндсэн суурь нь мэт санагдав.
1-р миф: Брэндийн ирээдүй нь бөөнөөр нь худалдан авдаг гол харилцагчаас хамаарна.
Зөвхөн гол харилцагч дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Тэд бидэнд их орлого оруулдаг учраас тэднийг алдахгүй байх тал дээр төвлөрч ажиллах нь зүйтэй гэх мэтийн зөвлөгөөг сонсож дагаж байдаг маркетерууд 1-р мифийн итгэгчид юм. Олон хүн Портерын хүчин зүйлийн загварыг ашиглаж өрсөлдөөний шинжилгээ хийж байсан байх. Худалдан авагчийн хүчин зүйлийг энд эргэн санах хэрэгтэй. Хэрвээ таны бизнес цөөн хэдэн худалдан авагч, харилцагчаас хамаарч байгаа бол аюул. Хэзээ ч тэд нүүрээ буруулж магад. Монгол хэрэглэгчийн зан төлөвийн талаар эрдэмтэдийн бичдэг, тайлангаас харагддаг зүйл ерөнхийдөө а. Хувьсамтгай б. Хуйлрамтгай гэсэн шинжүүд байдгийг бодох хэрэгтэй. Тиймээс зөвлөгөө хэлэхэд бизнесийн портфолиогоо зөв хуваарьлах хэрэгтэй. Яаж гэдэг нь стратегийн маркетингийн ажил.









