Мэдээллийн уурхай буюу Data mining

Нейро холбоо бүхий програм хангамжийг ашигладаг болсоноор 2005 оноос хойш томоохон судалгааны төслийн дараагаар мэргэжилтний өгч чадах нарийн мэдээллүүд болох зах зээлийн сегментчлэл, зорилтод зах зээл, хэрэглэгчийн худалдан авах зан төлөвийн талаарх шийдлийг 20 минутанд компьютертын тусламжтай авах боломжтой болсон.

Нейро холболтыг үүсгэдэг програм хангамж нь хүний тархины бүтэцтэй адилхан загварчлагдсан бөгөөд маш олон задгай мэдээллийн дундаас тэдгээрийн уяалдаа холбоог гаргаж ирэх чадвартай юм. Зөвхөн шинэ шинэ уяалдаа холбоог гаргаж ирэхээс гадна өөрөө тэдгээр мэдээллээс суралцдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанд ойртсон програм хангамж гэсэн үг.

Анх IBM компани 6 Компьютертийг холбож зэрэг ачаалалдаг Data mining програм хангамжийг боловсруулсан байдаг. Тус програмын тусламжтайгаар АНУ-ын Mass mail-ын бизнес эрхэлдэг компани хэрэглэгчдийн худалдан авалтын онцлого дээр тулгуурлан 5,000 гаруй сегментийг гаргаж аваад тэдгээр сегмент бүрийн онцлогот тохирсон мэдээллийг хэрэглэгчдэд хүргэснээр нилээд амжилт дагуулсан жишээ байдаг.

Маркетингийн судалгааны аварга загас гэж хэлж болох Nielson өөрийн нейро холбоо бүхий програмыг хэдэн жилийн өмнө бүтээснээ зарласан. Програмын нэр нь Spotlight ба тус програм нь компаний зах зээлийн хувь хэмжээг тодорхойлох чадвартай юм. Nielson-ны борлуулалтын албаны дарга хэлэхдээ бид зах зээлийн хувь хэмжээг өдрийн бус минутын нарийвчлалтай тогтоож байна гэсэн байдаг.

Борлуулалтын маркетингаа сайжруулах зорилгоор зарим компаниуд борлуулалтын санал, гэрээ хэлэлцээрийг 10 хоногт багтааж хийдэг байсан байдлыг эвдэж өөрийн онцлогот таарсан програм хангамжийг боловсруулж чадсан нь ч мөн түгээмэл. Худалдааны төлөөлөгч харилцагч дээр очиж шууд гэрээ хэлэлцээр хийх, саналт хүсэлтэд нь хамгийн сайн хариу өгч чаддаг болсоноо ихэд бахдалтай сурталчилгаандаа ашигладаг. Худалдааны төлөөлөгч харилцагчийн, тухай мэдээлэл, түүний хүсэлтийг өөрийн зөөврийн компьютерт оруулах бөгөөд хамгийн оновчтой боломжит хариулт, гэрээ хэлцэлийн загварыг тэр дороо авах болно гэсэн үг. Гол давуу тал харилцагч бүртэйгээ өөр өөр хамгийн ашигтай нөхцөлөөр гэрээг хийж чадна. Үнэхээр сайхан сонсогдож байгаа биз. Энэ нь үнэнч хэрэглэгч бүтээх One to one гэсэн маркетингийн стратегийг маш сайн хэрэгжүүлж чадах аргачлал болж байна.

Яг үнэндээ энэ бол Монголын бизнест нэвтрэн бүрэн боломжтой шийдэл болсон байна. Мастер компьютерын тусламжтай ачаалалдаг байсан програм одоо энгийн PC, laptop дээр ажилладаг болсон сурагтай. Тэгэхээр маркетерууд Data mining хийх боломж улам бүр нэмэгдэж байна гэсэн үг. Хамгийн гол нь одооноос та бүхэн хэрэглэгчдийнхээ тухай ямар л мэдээл цуглуулах боломжтой байна түүнийгээ тогтмол хурааж эхлэх хэрэгтэй болж байна.

No comments:

Post a Comment