Биеэ үнэлэгчийн маркетинг ба сургуулиа төгсөөд ажилд орохын хүслэн

“Ямарч тэнэг саван хийж чадна. Харин зарахын тулд ухаантай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Энэ хоёр өгүүлбэр надад их таалагддаг. Яагаад гэвэл эндээс би маркетингийн хамгийн сайн шийдэж чадах зүйлийг олж хардаг юм. Миний бодлоор хэлцийг өөрчлөөд “Ямарч тэнэг саван хийж чадна харин зарахын тулд маркетингтай байх хэрэгтэй” гэж бичсэнч болох юм шиг санагддаг. Гэхдээ би савангын үйлдвэрийн тухай ярих гээгүй харин их дээд сургууль гэдэг диплом, ромбоны үйлвэрийн үйлчлүүлэгч олон мянган ромбо дипломтонгуудад хэрэгтэй зүйлийн тухай ярих гэсэн юм.


Монголын их дээд сургуулийн тооноос харахад ямарч тэнэг ромбо дипломтой болж чадах нөхцөл бүрэлджээ. Ямар сайндаа л зарим нэг судлаачид Монголыг нэг ч гэсэн зүйлээр Геннесийн амжилт эвдэх нь яаамаадаа гэж ярьж явахавдээ. Хүссэн нь эсвэл эцэг эх нь хүссэн нь их сургуульд ордог тэгээд төгсөөд хүлээсэн ромбоо бас дипломоо төвөггүй авдаг болчихож. Хүмүүс чадаж байгаа юм хойно атаархаад юу хийхэв. Гэхдээ чанартай чанаргүй дипломтонгууд, ялалздаг ялалздаггүй ромботонгууд эргээд ажлын байрны төлөө өрсөлдөх болох нь. Энэ өрсөлдөөн нийгэм хүмүүнлэгийн салбарын төгсөгчид хооронд бүүрч хүчтэй явагдана гээч. Зоволгүй сургуулиа төгсөгчид “Ямарч тэнэг их сургууль төгсөж чадна харин ажилд орохын тулд танилтай байх хэрэгтэй” гэж өөрсдийн уриа үгээ зохиож өрсөлдөөнд давуу талыг олохыг хичээнэ. Ромбо, дипломноос илүү эрдэм мэдлэгийг олсон ч зарим төгсөгчид “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гээд уламжлал ёсоор сүүлд дуугарахыг хичээсээр байгаад өрсөлдөөнд хожигдох явдал гардаг учраас бидэнд хувь хүний маркетинг хэрэгтэй болж байна.

Зах зээлийн хууль ёсоор ажилд орохын тулд Хөдөлмөрийн зах дээр бүх хүмүүс биеэ үнэлэх хэрэг гарна. Бид өөрөө өөрийнхөө маркетингийн менежерүүд байдаг. Тиймээс маркетингийн үндсэн иж бүрдэл ёсоор Нэгдүгээрт би ямар чадварыг агуулсан ямар бүтээгдэхүүн вэ? үүнд таны боловсрол, IQ, темперамент, авьяас билэг тань багтана. Хоёрдугаарт миний үнэ нэг цагт эсвэл нэг өдөрт хэдээр үнэлэгдэх бэ? өөрөөр хэлбэл ямар цалин авах. Гуравдугаарт би хаанаа, хэнд өөрийгөө түрээслүүлэх, ямар гэрээгээр өөрийгөө зарах вэ? өөрөөр хэлбэл хаана ажиллах Дөрөвдүгээрт өөрийнхөө үнэ цэнийг яаж таниулах, өөрийгөө хэрхэн сурталчлах, яаж сайн илтгэх, хэрхэн боловсон харьцах зөв хувцаслах гэх мэт асуудлыг сайн тодорхойлох хэрэгтэй. Эдгээр дөрвөн иж бүрдэл таныг өөрийгөө сайн таньж мэдэхийг шаардах болно. Та бодиттойгоор харж өөртөө өөрчлөлтүүдийг хийгээрээ гэхдээ өөрчлөлт хийж эхлэхээсээ өмнө хэрэглэгч юу хүсэж байгааг олж мэд гэсэн маркетингийн дүрэм байдгийг сана. Ажил олгогч юуг танаас хүсэж байгааг судал. Хүслийг нь олж мэдсэн бол түүний хүлээлтээс давж хүслийг нь хангахад та гарцаагүй өөрийгөө үнэтэй зарж чадна. Хэрвээ та байнга өөрчлөгдөх цаг хугацаатай уралдаж хөгжиж чаддаг бол, хэрвээ та хүний итгэлийг хэзээ ч алддаггүй бол та БРЭНД нэр болж салбартаа од болон гялалзах нь тодорхой.

Эцэст нь хэлэхэд Чулуундорж багшийн захидаг хөрвөх чадвартай боловсон хүчин болох бол хувь хүний маркетингтай боловсон хүчин байхыг хэлж байна. Мөн Болдбаатар багшийн хэлдэг “Маркетинг бол сэтгэл судлал” гэдэг нь өөрийгөө таньж мэд, бусдыг таньж мэд гэж ойлгогдож Эрдэнэчимэг багшийн заадаг маркетингийн сонгодог 4P-ийн онол хувь хүний төвшинд биеэлж байна. Эхлээд та хувь хүний маркетинг буюу биеэ үнэлэгчийн маркетингаа шийд дараа нь та компани байгууллагын маркетингийг тодорхойлж чадах юм. Түүний дараа таныг улс үндэстний төвшиний маркетинг ч хүлээж байж болох юм. Өрсөлдөөнд ялж өөрийгөө үнэтэй зараарай. Таньд амжилт хүсье!

1 comment: