Драгон Эг эмийн маркетинг /case study/

Драгон Эг эм нь төрөл бүрийн стерсс тайлах, тайвшруулах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бөгөөд олон улсад эрэлт маш өндөр байдаг. Гэвч эмийн ихэнх эрэлт нь өндөр тунгаар хэрэглэн мансуурах хэрэгцээтэй холбоотой байдаг. Монголд эм бэлдмэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах хориотой байдаг бөгөөд энэ төрлийн эмийг зөвхөн эмчийн заавраар өгдөг юм. Драгон Эг-ийн хэрэгцээ Монголд өндөр байгаа боловч эрэлт муу байгаа. Учир нь эмний танигдсан байдал муу, хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн сувгууд хязгаарлагдмал байгаатай холбоотой юм. Өрсөлдөгч нэр төрлийн эмүүд зах зээл дээр нилээд амжилттай явж байгаатай холбогдон эм нийлүүлэгч компани зах зээлд бүтээгдэхүүнийг шинээр байршуулах, хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө гаргахдаа ямар дарааллаар, хэрхэн гаргах талаар шийдэлд хараахан хүрээгүй байгаа учраас бие даасан судалгааны байгууллагад хандахаар шийджээ.

Асуулт:

  1. Судалгааны байгууллагаас ямар туслалцаа авах талаар саналаа гарна уу?
  2. Маркетингийн шийдвэр гаргахад яг ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлно уу?
  3. Судалгааны байгууллагаас туслалцаа авахгүйгээр хэрэгжүүлж болох ямар санал санаачлага байгаа вэ?

1 comment:

  1. саналыг минь хүлээж авсанд баярлалаа
    өрсөлдөгчийн үнийн судалгааг авмаар байна.
    зардал гаргахгүйгээр борлуулалтаа өсгөх шинэ санаа олох,

    ReplyDelete