Showing posts with label case study. Show all posts
Showing posts with label case study. Show all posts

Бүтээлч хурал


Уламжлалт хурал: Ажлын хэсгүүд санал бүхий илтгэл тавина. Эхлээд дарга нар санаагаа хэлнэ. Зарим нэг нөхдүүд санал нэгтэйгээ илэрхийлнэ. Шинэлэг санаа, шүүмжтэй асуудлууд мэр сэр орно. Нэг хоёр аргументыг олон янзаар тайлбарлана. Хүмүүс дуустал нь сонсож яг залгуулаад санаагаа хэлэхийг хичээж сонсох биш эхлэх гэж хичээж сууна. Цаг сунжирсан гэдгийг мэдээд асуудлыг хурдан шийдэх гэж оролдоно. Ам цангана, гэдэс дуугарна, бөгс чилнэ. Тэгээд хойшлуулна, дахин судлуулна эсвэл шууд шийднэ. Хурлын дараа хоолон дээр ямар тэнэг шийдвэр вэ гэдэг тухай ярина.

Яг үнэндээ ийм хурлыг олон хүн мэднэ байх.


Бүтээлч хурал: Хүмүүс бүгд гэрийн даалгавартай ирнэ. Хурал эхлэхийн өмнө 10 минут гаргаж өгнө. Хурлын өрөөнд бүгд зэрэг орж ирээд болж өгвөл тойрог хэлбэрээр суухыг хичээнэ. Хүн бүрд цагаан цаас өгнө. Санал хүсэлтүүдээ бичнэ. Хурал дээр 2 хүнээс бүрдсэн багууд үүснэ. Саналуудаасаа шигшээд баг бүр дундаасаа 3 санал гаргана. Саналууд ерөнхийдөө шийдлүүд байна. Баг бүрийн 3 шийдэл самбар дээр бичигдэнэ. Шийдэл тус бүрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ажлыг яаж хамгийн муу явуулах талаар bad list гаргана. Сайхан шийдлүүдээ сөрөг талд алдахгүй байхад хэрхэн анхаарахаа тодорхойлно. Санал хураана. Ажлын дараалал тодорхойлж ажлын хэсгүүд гарна. Цаг ямар хурдан өнгөрөөв гэнэ. Хоолон дээр хурал дээр ярьсан хөгжилтэй агшинг дурсана. Дараагийн хурал дээр олон хуучин сонин, сэтгүүл, хайчилбар, будгийн харандаагаар юу хийх гэж байгаа юм болоо гэж бодно.

Яг өнөөдөр ийм хурал хийлээ. Саналууд их гарч бүтээлч байдал сэргэв.

Драгон Эг эмийн маркетинг /case study/

Драгон Эг эм нь төрөл бүрийн стерсс тайлах, тайвшруулах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бөгөөд олон улсад эрэлт маш өндөр байдаг. Гэвч эмийн ихэнх эрэлт нь өндөр тунгаар хэрэглэн мансуурах хэрэгцээтэй холбоотой байдаг. Монголд эм бэлдмэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах хориотой байдаг бөгөөд энэ төрлийн эмийг зөвхөн эмчийн заавраар өгдөг юм. Драгон Эг-ийн хэрэгцээ Монголд өндөр байгаа боловч эрэлт муу байгаа. Учир нь эмний танигдсан байдал муу, хэрэглэгчдэд хүрэх мэдээллийн сувгууд хязгаарлагдмал байгаатай холбоотой юм. Өрсөлдөгч нэр төрлийн эмүүд зах зээл дээр нилээд амжилттай явж байгаатай холбогдон эм нийлүүлэгч компани зах зээлд бүтээгдэхүүнийг шинээр байршуулах, хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа. Төлөвлөгөөгөө гаргахдаа ямар дарааллаар, хэрхэн гаргах талаар шийдэлд хараахан хүрээгүй байгаа учраас бие даасан судалгааны байгууллагад хандахаар шийджээ.

Асуулт:

  1. Судалгааны байгууллагаас ямар туслалцаа авах талаар саналаа гарна уу?
  2. Маркетингийн шийдвэр гаргахад яг ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлно уу?
  3. Судалгааны байгууллагаас туслалцаа авахгүйгээр хэрэгжүүлж болох ямар санал санаачлага байгаа вэ?