Зөн билгийн маркетинг

Хөөе хэнээ, ингэвэл эсвэл тэгвэл яг яах гээд байнаа хө.

Маркетингийн тэргүүлэх судалгааны байгууллага болох Коперник http://www.copernicusmarketing.com маркетеруудын дунд түгээмэл байдаг 4 миф /Myth/ -ийн талаар зөвлөгөө өгсөн байдаг. Өнөөдөр Монгол маркетеруудын түгээмэл шинж гэж хэлж болохоор эдгээр зүйлс зөн билгийн маркетингийн үндсэн суурь нь мэт санагдав.

1-р миф: Брэндийн ирээдүй нь бөөнөөр нь худалдан авдаг гол харилцагчаас хамаарна.

Зөвхөн гол харилцагч дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Тэд бидэнд их орлого оруулдаг учраас тэднийг алдахгүй байх тал дээр төвлөрч ажиллах нь зүйтэй гэх мэтийн зөвлөгөөг сонсож дагаж байдаг маркетерууд 1-р мифийн итгэгчид юм. Олон хүн Портерын хүчин зүйлийн загварыг ашиглаж өрсөлдөөний шинжилгээ хийж байсан байх. Худалдан авагчийн хүчин зүйлийг энд эргэн санах хэрэгтэй. Хэрвээ таны бизнес цөөн хэдэн худалдан авагч, харилцагчаас хамаарч байгаа бол аюул. Хэзээ ч тэд нүүрээ буруулж магад. Монгол хэрэглэгчийн зан төлөвийн талаар эрдэмтэдийн бичдэг, тайлангаас харагддаг зүйл ерөнхийдөө а. Хувьсамтгай б. Хуйлрамтгай гэсэн шинжүүд байдгийг бодох хэрэгтэй. Тиймээс зөвлөгөө хэлэхэд бизнесийн портфолиогоо зөв хуваарьлах хэрэгтэй. Яаж гэдэг нь стратегийн маркетингийн ажил.

2-р миф: Маш хүчтэй гарч ирсэн шинэ бүтээгдэхүүн зах зээл дээр амжилттай явдаг.

Ийм итгэл үнэмшилтэй хүмүүс их аюултай. Иймэрхүү хүмүүсийг романтик хорхоотон гэж бас сайхан тодорхойлсон нь ч байдаг. Тэд сүр дулиан, 24/7, өнгө будаг, пис пас, идэвхижүүлэлтийн зардалд дуртай. Гайхалтай идэвхижүүлэлтийн санаа, сонин содон зүйл ярих боловч ROI чинь юу вэ? гэсэн ганц асуултанд толгойгоо мааждаг. Тэр нь л тэдний алдаа болж байдаг. 2-р миф-т ховсдуулсан маркетеруудад маркетинг чинь бас шинжлэх ухаан шүү дээ гэж хэлдэг. Санхүүгийн нарийн тооцооллийг хийж, проспест, фрокаст хийж алдааг залруулна.

3-р миф: Сайн зар сурталчилгаа хоногшихуйц, ятгахуйц байдаг.

Одоог хүртэл сайн зар сурталчилгааг хоногших байдал болон ятгах түвшингөөр нь үнэлдэг хэвээр байгаа. Гэвч энэ 2 үзүүлэлт сайн сурталчилгааны үндсэн шинж байж чадахгүй. Сурталчилгааны үндсэн зорилго бол зан төлөвийг өөрчлөх юм. Сайн сурталчилгааг үзээд шууд болон шууд бусаар хүн түүнийг хэрэглэх, зөвхөн ганц удаач биш амьдралынхаа нэг хэсэг, өдрийнхөө нэг зүйл болгох сэдэл өгөх хэрэгтэй. Энэ тийм ч амар биш. IMC ашиглаж нилээд хичээсэн брэндийн баг ингэж чадна.

4-р миф: Тоон судалгаанаас илүүтэй чанарын судалгаанд их анхаарах хэрэгтэй.

Тэр фокус бүлгийн ярилцлага дээр хүмүүс бүтээгдэхүүнд их талтай байсандаа зах зээлд амжилттай байршина гэж итгэж байгаа бол 4-р миф-ийн шинж илэрч байгаа хэрэг. Судалгааны дээрх мэдээлэлд итгэж түвшин 1~3% байсан байх. Чанарын судалгаанууд, ярилцлагууд нь нарийн мэдээлэл өгдөг, хэрэглэгчийн инсайт-ыг харуулдаг боловч тоон судалгаан дээр үндэслэсэн маркетингийн шийдвэр эрсдэл багатай байдаг. Мэргэжлийн байгууллагуудын хийдэг тоон судалгааны итгэх түвшин ядаж 95% байдаг. Зөвлөгөө хэлэхэд зөвхөн тоон судалгааг санал болгоогүйг анхаараарай. Тоон судалгаагаар баталгаажуулсан, чанарын судалгаагаар баяжуулсан шийдвэр гаргах нь ухаалаг удирдлагын нууц болдог.

Зөн билгийн маркетингийн үе дууссан гэж хэлж чадахгүй байна. Маркетинг хөгжөөд 15 жил болж байгаа ч, маркетингийн шинжээчид, судлаачдын эрэл хайгуул эхэлсэн боловч ухаалаг маркетинг ирээгүй байна. Гэвч өдрөөс өдөрт сурч, цагаас цаг боловсрох хүний оюун ухаан гайхалтай чадалтай болохоор миний бичсэн хэдэн өгүүлбэр ч макетеруудын чихэнд алт болж юун магад. Хэрэв тэгвэл ухаалаг маркетингийн төлөөх миний бяцхан хувь нэмэр биеллээ олно.

Уучлаарай даргаа, хэрэглэгчийн судалгаагаар гарсан санаан дээр фокус хийгээд нэг зах зээл дээр туршаад үзэх төлөвлөгөө гаргалаа.

1 comment:

  1. Very interesting information you have share with us. Very relevant to marketing and i think will help marketing consultants

    ReplyDelete