Бизнесийн салбарын эрдэмтэд

Салбарууд өөрийн хөгжлийн шатаар явж дараа дараагийн үе нь өмнөх оролт амжилтаар сууриа хийдэг. Бизнесийн салбарыг судлахыг хүсвэл гол төлөөлөгчид болон тэдний бүтээлтэй танилцах нь зүйн юм.
Бизнесийн удирдлагын салбарыг өнөөгийн хөгжилд хүргэхэд дараах хүмүүс чухал хувь нэмэр оруулсан байдаг. Бизнесийн удирдлагын салбарын зарим нэг төлөөлөгчид:

  • Игор Ансоф: Бизнест стратегийн менежментийн суурь загварыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд багийн нэгдмэл байдал, хүлээлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүний загварыг боловсруулсан юм. Түүний голлох бүтээл нь: Корпорацийн стратеги
  • Петер Дракер: Менежментийн голлох зарчимуудыг боловсронгуй болгосон бөгөөд ажилчид болон мэдлэгийг удирдах талаар олон санал санаачлага гаргаж байсан. Түүний голлох бүтээл нь: Менежментийн практик
  • Фридрик Тайлер: Маш олон нээлт, патентын эзэн тэрээр бизнес эрхлэнэ гэдэг бол нарийн төлөвлөсөн, хяналт бүхий үйл ажиллагаа гэж тодорхойлж шинжлэх ухааны менежментийг санааг үндэслэсэн. Түүний голлох бүтээл нь: Шинжлэх ухааны менежмент
  • Алфред Кандлер: Тэрээр байгууллагын бүтэц зохион байгууллалт болон стратегийн хоорондын уяалдаа холбоог тодорхойлсон ба олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаний бүтэц зохион байгууллалтыг тодорхойлох арга замыг заасан байдаг. Түүний голлох бүтээл нь: Стратеги ба бүтэц
  • Акита Морита: Японы бизнес эрхлэгч тэрээр бизнест япон удирдлага гэсэн урсгалыг оруулсан бөгөөд байгууллагыг бүрдүүлж байгаа ажилчиддаа анхаарал хандуулах, тэдний бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн тулд японы шилдэг бизнесүүд хэрхэн ажилладаг болохыг танилцуулсан. Түүний голлох бүтээл нь: Японд үйлдвэрлэв
  • Фредрик Херзберг: Сэтгэл судлалын мэргэжилтэн бөгөөд ажилд хэрхэн хүнийг идэвхижүүлэх талаар онол боловсруулсан нь тухайн үедээ ихээхэн шуугиан дэгдээж байсан ба түүний идэвхижүүлэлтийн арга хэрэгсэл нь өнөөг хүртэл ашиглагдаж ирсэн. Түүний голлох бүтээл нь: Ажилд  идэвхижүүлэх
  • Филип Котлер: Бизнесийн хамгийн чухал хэсэг бол маркетинг гэдэг санааг боловсруулсан бөгөөд маркетинг, хэрэглэгчийн зан төлөвийн талаар олон арван онолыг боловсруулсан. Түүнийг маркетингийн загалмайлсан эцэг гэж нэрлэх нь байдаг. Түүний голлох бүтээл нь. Маркетингийн удирдлага
  • Аврахам Маслов: Америкийн сэтгэл судлаач бөгөөд сэтгэл судлалын хүрээнд боловсруулсан хүний хэрэгцээний шаталбарын онол нь бизнест ажилчдыг идэвхижүүлэх чухал онол гэж үнэлэгддэг. Түүний голлох бүтээл нь: Идэвхижүүлэлт ба зан чанар
  • Макел Потер: Бизнесийн стратеги тэр тусмаа өрсөлдөөний талаар дагнан судалж өрсөлдөөний загвар аргачлалыг нэвтрүүлсэн. Түүний боловсруулсан таван хүчин зүйлт загварыг өргөн хэрэглэдэг. Түүний голлох бүтээл нь: Өрсөлдөөний давуу тал
Өрөмчин залуугийн хэлсэнчлэн олон газар ухахдаа биш нэг газраа гүн ухах нь ус олох сайн арга юм. 

3 comments:

  1. Баярлалаа. хэрэгтэй сайхан мэдээ байна.

    ReplyDelete
  2. People are loving your blog and specially i like your posting too. These are very helpful for any type of marketing consulting firm

    ReplyDelete
  3. Marketingiin consulting firm HEREGTEI BOL BIDEND HANDAARAI http://share.gogo.mn/OmLBwN3fBL81951363231063/agency%20menu-2013%20Mon-Eng.pdf

    ReplyDelete