Маркетингийн шалгалтууд


Маркетингийн улсын шалгалт дээр сууж байхдаа ингэж бодлоо. Оюутнууд цуглуулсан 120 кредитээ хамгаалж 100 асуултад бэлдэж билет сугалаад 3 асуултад хариулж байна. Олонх нь бэлтгэл тааруухан шинжтэй сэдвүүдийг хамгийн сайн мэдэх сэдэв болгож ярих хандлагатай. Урьд шөнө нилээ суусан янзтай нүд нь улайж, арьс нь тослогжиж гялалзана. Ухаалаг утсаа орчин үеийн шифигээр ашиглахыг оролдоно. Сэдвээ мартвал нүд нь бүтээлч тархинаасаа хайлт хийж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл зохиож ярихыг оролдоно гэсэн үг. 20 минутын дотор онол зохионо, эрдэмтдийн бүтээлийг өөрийн саналаар хачирлана. Мундаг оюутнууд, мунхаг нөхдүүд бас өдрийн од мэт гарч ирнэ. Хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгддөг стандарт тархалт шалгалтын үед мөн ажиглагдана. Гурван А, гурван ‘F’, таван ‘B’, таван ‘D’, хамгийн олон буюу арван ‘C’ үнэлгээг авна. Багш нар хүний амьдрал гэдэг нэрээр оюутнуудыг өрөвдөнө, оюутнууд ганцхан удаа юм чинь гээд багш нараа хуурахыг хичээнэ.
Хуулж байгаа болон хуулахыг хичээж байгааг самбар дээр зогсоод харж үзээгүй болохоор шалгалтын үед самбар дээр Хуулах гэдэг нэг  их муухай биш харин хүн хуурах л муухай, Хүнээс тусламж авах сайхан харин хүнээс долоон доор гэдгээ мэдрэх нэг их сайхан биш гэж бичээд ч нэмэргүй байдаг байх.
Нэг удаагийн шалгалт ингээд өнгөрнө. Шалгалтын ширээ гэж дайллаганы ширээ мэт болж хоолны үнэр шалгалтын сэдвийг хачирлаж, билетийн асуулгыг тосолно. Гэвч маркетингийн менежер болохыг зорьж сурсан нь үнэн юм бол, хийж бүтээе гэж бодож байгаа бол маркетингийн жинхэнэ шалгалтад л бэлтгэх хэрэгтэйсэн дээ.
Маркетингийн мэргэжилтэн болсон өдрөөс эхлэн алхам тутамд шалгалтууд авч эхэлнэ. Та ямар сэдвээр диплом бичсэн, шалтгаанд ямар билет сугалснаас үл хамааран шууд асууж эхэлнэ. Дипломыг чинь үзэж чамайг ажилд авсан дарга чинь байлцаж бизнесийн амьдрал чамаас шүүлгэ авна.

1 Билет: Хувь хүний маркетинг
Чи ноёны бөх биш юм бол хичээхээс өөр аргагүй. Сурч байхдаа, төгсөхдөө, өөрийнхөө байр суурийг олон олтлоо хичээх л хэрэгтэй. Чи өөрийнхөө хамгийн хурднаар гүйж байгаа хүнтэй зүйрлэ. Хажуугаар чинь чамаас долоон доор нөхдүүд аавынхаа нэрээр, авилгалын буянаар, урдаас нь татах, араас нь түлхэх олон шалтгаанаар хурдтай өнгөрөх болно. Гэхдээ энэ богино хугацааны амжилт гэдэгт итгэ. /хувь хүний маркетинг/
Сургуулиа төгссөний дараа хамгийн эхний шалгалт бол бизнесийн харилцаа байх болно. Чи ажлын ярилцлага, шалгалт өгч, тандаж өгсөн даалгавруудыг хийж эхэлнэ. Өөрийгөө танилцуулах, анхны сэтгэгдэл төрүүлэх, албан бичиг боловсруулах, захидал, CV, өргөдөл бичихээс эхлээд шалгалтын асуултууд мундахгүй. Хэр дүн авах нь чи яг чадаж байгаа эсэхээс л хамаарна. Оюутан байхад нэг багш маань цавуутай хавтсыг чинь үзэж та нарыг ажилд авах газар байхгүй гэж хэлсэн нь тухайн үед утгагүй санагдсан бол өнөөдрөөс харахад онч мэргэн үг байжээ гэж бодож байна.

2 Билет: Маркетингийн менежмент
Ажил хийж эхлэх эхний өдөрт чамаас энэ билетийн асуултыг асуухгүй байх, магадгүй хэзээ ч асуухгүй ч байж магад. Чи хуучин хийдэг байсанг нь хийж, хэлж өгсөнг гүйцэтгээд нөгөө онол үнэндээ надад туслахгүй нь гэж бодож ч болох юм. Гэвч энэ билетийн асуулт маш чухал үүрэгтэй. Хэрвээ чи өөрөө санаачлаг гарган маркетинг менежментийн нүдээр харж асуудал дэвшүүлэхгүй бол байдаг зүйл байдгаараа өнгөрнө. Энэ билетийн асуултад унах, амжилттай хариулах нь таны үнэ цэнэтэй шууд холбоотой. Та сайн даргатай байгаад сайн гүйцэтгэж сайн маркетер болж болох ч шилдэг маркетер болж чадахгүй. Тахиануудтай хамт гаргасан замаар гүйлдэх үү, шонхор болж дээгүүр дүүлэх үү? гэж асуусантай адил шалгалт тийм агуулгатай байна.

3 Билет: Маркетингийн судалгаа
Нүдэнд чинь харагдаж, гарт чинь жинхэнэ ёсоор баригдах чадвар бол маркетингийн судалгааны ур чадварууд. Зарим нэг мэдэмхий нөхдүүд энд тэнд компаниудаар л нэг бий. Асуувал мэдэхгүй юм байхгүй ч хариултаас нь хэрэгтэй зүйл тун ховорхон. 2 жилийн туршлагаа том сурах бичиг гэж бодно. Хорь гаруй хүнээр хүн төрөлхтнийг төсөөлнө гээд л бод. Та бол үнэндээ цагаан цас харагдаж. Ингэдэггүй тэгдэггүй юм. Хүүхдийн санаа байна хүүхдээ ч гэж магад. Энэ бол таны шалгалт. Та эрдэм сурсан хэдэн жилээ үр дүнгүй юм гэж итгэж араас дагаж хархны замдорох, шалгалтаа давж судалгаа, шинжилгээ, тоо баримт, хандлага, прогноз, хүчин зүйлийн хамаарал, хүчээр ярих эсэх нь танд тоолж тоолж ямар билет сугалснаас огт хамаарахгүй учрах л болно. /маркетингийн судалгаа/

4 Билет: Хэрэглэгчийн зан төлөв
Борлуулалт буурлаа, хэрэглэгчдээ алдлаа, борлуулалт өслөө, хэрэглэгчид нэмэгдлээ гээд энэ бүгд бол ердөө шинж тэмдэг юм гэдгийг ойлгоогүй бол энэ билетэд хэзээ ч үл хариулж чадна. Бүх маркетеруудын ажлын гол зорилго бол нөлөөлөхюм. Борлуулалт буурсны гол учир шалтгаан, маркетерын шийдэх гол асуудал бол үнэндээ хэрэглэгчдийн толгойд байгаа. Хар хайрцаг гэж бид нэрлэдэг хэрэглэгчдийн маань толгойнууд юу бодож, яаж харж байгаад л асуудлын гол учиг оршино. Гэнэт л та бодол уншигч эсвэл хувийн MRI аппаратгүй бол энэ билетийн асуултад өөрийгөө бэлдэхээс өөр аргагүй болно.  Асуултад сайн хариулсан эсэх нь хугацаанд дуусахаас өмнө бүх бүтээгдэхүүнээ зарсан үр дүнгээр бус таны өмнөөс таныг өмгөөлөх хэрэглэгчийн тоогоор хэмжигдэнэ. /хэрэглэгчийн зан төлөв/

5 Билет: Зорилтод зах зээл
Залуучуудад байдаг нэгэн зан энэ асуултыг улам хүнд болгоно. Хамраа сөхөөд ирэхээр ханиад хүрээдярьж хүртэл чадахаа байдаг шиг зах зээлийг эзэлнэ гэж эндүүрээд танигдаагүй байж арчигдах явдал их. Бүх хүнд хүрэх гэж, бүх хүнд таалагдах гэж эцэстээ бууж өгөх нь энэ билетэд хэр анхаарч бэлдсэн гэдгээс хамаарна. Бизнесийн амьдралаар зогсохгүй бүх зүйлд энэ билеттэй адил шүүлгүүд явагддаг. Перэто, Котлер, Дракерууд энэ тухай л ихэвчлэн бичиж мэддэг мөртлөө мэддэггүй зүйлийг нь сануулж байдаг. Энэ билет нарийн мэдрэмж, сайн судалгаа, сайн арга замыг нэхнэ.

6 Билет: Интернет маркетинг
Хүний нөөцийн ажлын анкетэд FB, Twitter, LinkedIn профайлын нэр, блогын хаягийг шаардаж эхлээд байгаа. Нөгөө талаас интенэт гэдэг ертөнцөд амьдардаг бүлэг хүмүүс бий болсон гэхэд хэлэсдэхгүй. Энэ билетийн асуулт үнэхээр энгийн мэт боловч бас маш олон чадварыг чинь шаардана. Англи хэл, мэдээлэл боловсруулах, харилцаа холбоо үүсгэх гэх мэт. Хамгийн бага зардалтай маркетингийг яаж энэ интернэт гэх аалзны шүлс шиг дэлхийг хэрсэн шугамаар хийх вэ? гэдэг нь таны өмнө сайн мэдэх атлаа, ярьж чадахгүй билетийн асуулт шиг өөдөөс чинь ширтэх болно.

7 Билет: Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээ бол хамгийн амьд таваар юм. Үйлчилгээнд бараа бүтээгдэхүүнийг амь оруулах хүч оршдог. Хичээлийн танхимд суугаад бизнесийг ярихад бас сонсоход дэндүү амархан санагдана. Хамгийн сайн боловсруулсан кейс ч бодит байдлыг харуулж мэдээж чадахгүй. Хүмүүс эрэлтийн муруй шиг хэзээ ч шийдэхгүй, үйлчилгээний соёлын S-үүдийг хэчнээн хэлээд, хэвлэж тавиад ч менежерүүд чинь ойлгохгүй. Яг энэ үед яах хэрэгтэй вэ? Дэвтэр ном эргүүлээд эврика-г олохгүй л байх. Хамгийн гол нь үйлчилгээ бол энэ нийгмийн бүх бизнесийг хөдөлгөгч юм байна гэдгийг олж мэдэхийг №7 билет шаардана. /үйлчилгээний маркетинг/

Маркетинг бол хэрэглээний шинжлэх ухаан гэдгийг санаад одоо хийж байгаадаа дүгнэлт нэг өгөхийг хүсэж байна. 

2 comments:

  1. Өөө ямар үнэн юм бичихсэн юм бэ... Үнэхээр л үнэн шүү.. Хоёр жилийн туршлага хорин гаруй хүнтэй уулзсан маань туршлага биш шүү... Үнэндээ ингэж бодитоор хандуулж сургах нь маш чухал.. Үйлчилгээ бол бүх бизнесийг хөдөлгөгч юм байна гэсэн хэсэг таалагдлаа...

    ReplyDelete
  2. Uneheer saihan bichijee. Bi odoo 2r kusr dunguj l Mergejliin hicheelee uzej bna. Tanii bichseng unshaad mash ih uram orloo. Saihan zuvulguun tani bayrlalaa

    ReplyDelete