Хайрлуулахын тулд маркетинг хэрэгтэй


Манай багш анх надад маркетинг заахдаа өөрийнхөө тэжээдэг “Нико” гэдэг муурын тухай ярьж өгч байсан юм. Багш маань муурандаа яагаад тийм их хайртайгаа их сонин тайлбарласан нь одоог хүртэл санаанаас гардаггүй шүү.

Эхэндээ багш муурнаас айдаг байсан гэдэг. Тэгээд тэжээх нь битгий хэл ойртож ч чаддаггүй байсан нь аажмаар өөрчлөгдсөн гэсэн. Мууранд олон сонирхолтой шинжүүд байсан нь анхаарлыг нь татаж эхэлсэн байлаа.

Аливаа ямар нэгэн зүйл өөрийн гэсэн USP буюу онцгой зарагдах шинжтэй байх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бусдаас ялгарах нэг ч гэсэн онцгой шинж чанартай байж зах зээл дээр зарагддаг гэсэн үг юм. Үүнийг маркетерүүд ялгарал гэж нэрэлдэг.

Багш маань урьд нь нохой, тоть, усан гахай, зараа гээд олон амьтан тэжээж байсан бөгөөд тэдгээр амьтдыг хэрхэн тэжээх талаар олон хүнд зөвлөх хэмжээнд хүрч тэр тал дээр мэргэжилтэн болсон байлаа.