ka-advice

Ухаалаг сонголт хийхэд мэдээлэл хэрэгтэй байдаг. Тиймээс зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонгоход туслах мэдээллийг хуваалцахыг хүслээ.


#1 Зөвлөгөө:
Ямар нэгэн судалгаа хийхэд түүврийн оновчтой хэмжээг тодорхойлох асуудал нэн чухал, судалгаа үнэ цэнэтэй эсэхийг шийдэх чухал хэмжүүр учраас зайлшгүй зөв тооны түүврээс судалгааг хийх хэрэгтэй байдаг. Доорх линкээр хандан түүврийн хэмжээг тодорхойлж болох юм. http://www.surveysystem.com/sscalc.htm

#2 Зөвлөгөө:
Маркетингийн төлөвлөгөө боловсруулахад олон төрлийн шинжилгээ хэрэгтэй байдаг. Хүмүүс шинжилгээг судалгааны нэгтгэл, ерөнхий үзүүлэлттэй андуурдаг учраас стратеги тодорхойлоход шаардлагатай хэд хэдэн шинжилгээний багажыг эндээс ойлгож болно. http://www.mindtools.com/pages/main/newMN_STR.htm

#3 Зөвлөгөө:
Маркетингийн болон бүхэл байгууллагын гол зорилго юу вэ? Эрэлт хэрэгцээг өөрт ашигтайгаар хангах буюу 'маркетингийн ноён оргил бол борлуулалт юм' гэсэн санаа байдаг. Хэн яг борлуулалтыг хийдэг вэ? - дахин нэг чухал асуулт. Худалдагч, борлуулалтын төлөөлөгч, түгээгч гэх мэт торгон шугам дээр хүмүүс борлуулалтад нэн чухал байдгийг ойлгох хэрэгтэй юм. Байгууллагын гайхалтай сайхан стратеги, тактикыг ажил хэрэг болгох эсэхийг борлуулагч мэддэг. Тэдэнд зориулсан сайхан багж. Нүд баясгаж, сэтгэл сэргээх борлуулалтын танилцуулга бэлтгэхэд туслах байх. http://prezi.com/

#4 Зөвлөгөө:
Хуучин Монголоор бичих үү, англиар галиглах уу, орос хэлнээс оруулах уу, криллээр юу гэдэг билээ гээд санаагаа бичгээр буулгахад асуудал их гарч агуулгаараа бус хэлбэрээрээ санаанууд голлогддог тохиолдол их байгаа. Энэ бичгийн соёл мөн гэхдээ эрдэмтэд санал нэгдсэн дүрэм үнэндээ байхгүй болоод байгаа. Үгийн алдааг засах Ангуучийг дагуулахгүй нээлттэй эхийг програмыг ашиглахыг зөвлөж байна. http://www.openoffice.org/