Мерчандайзинг ба эмийн сан



Бизнесийн удирдлагын ухаанд бас ч үгүй ихээхэн чухал сэдэв бол мерчандайзинг юм. Худалдааны байгууллагууд ихээхэн ашиглаж үр дүнг хүртэж байгаа боловч эмийн сангийн хүрээнд хэрэгжилт төдийлөн сайн биш байдаг. Тиймээс мерчандайзинг хамгийн чухал 9 алтан дүрмийг таниулъя.
  1. Таныг олоход амархан байх: Эмийн сангийн хаяглалтыг маш сайн шийдэх хэрэгтэй. Аль болох том шөнийн цагт гэрэлтдэг байх нь эмийн сан тэнд байгаа гэдгийг сайн зааж өгдөг. Заавал ногоон өнгийг ашиглах шаардлагагүй бөгөөд бусдаас ялгарах өнгө, шийдлийг чөлөөтэй сонсож болно. Хамгийн гол нь таны олсон өнгө шийдэл цогц байдлаар эмийн сангийн нүүр царай болохыг анхаарах хэрэгтэй.
  2. Таны өнгө таныг илтгэж байх: Ногоон өнгө бол эмийн сангийн өнгө биш энэ түрүүлж нээгдсэн тухайн эмийн сангийн өнгө. Цэнхэр өнгө тайвшруулна, ногоон өнгө нүд амраана, улаан өнгө манлайлна, шар өнгө хөгжилтэй, хүрэн өнгө хүндэтгэл, ягаан өнгө золбоотой байдлыг илтгэдэг. Түүнчлэн өнгөний хослолоо өөрийнхөөрөө зөв сонгох хэрэгтэй.
  3. Нарны гэрэл эсвэл цагаан гэрэл: Цонхон дээрээ бүтэн стикер наах нь тийм ч сайн арга биш. Эмийн санд гэрэл гэгээ хангалттай байх хэрэгтэй. Чийдэндээ сүүн гэрлийг сонгох хэрэгтэй. Ингэснээр хүний бүтээгдэхүүнд итгэх итгэл нэмэгддэг.
  4. Зөв өрөлт хураалтыг хийх: Лангуун дээр өрөлт хураалт хийх хэд хэдэн дүрэм байдаг. Хамгийн эхлээд тэгш хэмийг онцгой анхаарах хэрэгтэй дараагийн ээлжид харааны чиглэл, хүний харааны төвлөрөх цэг, өнгөний шилжилт зэргийг бодох хэрэгтэй.
  5. Бараа өөрөө өөрийгөө зардаг: Барааны өрөлтийг хамгийн багадаа 2 ширхэг байхаар өрөх хэрэгтэй. Олон эгнээ өрсөн бараа гэнэтийн худалдан авалтыг хамгийн их өдөөдөг бөгөөд харагдах байдлын хувьд ч зохимжтой байдаг.
  6. Зүүнээс баруун тийш: Зүүн талаас нь намхан баруун тийш өндөр, зүүн талд цайвар баруун тийш бараан өнгийн бараануудыг өрөх хэрэгтэй.
  7. Барааны нөөцийн удирдлага: Дуусах хугацаа дөхсөнг наана нь дуусах хугацаа хожууг нь ар талд нь өрөх хэрэгтэй. Барааны нөөц байгүй байна гэдэг нь боломжит худалдан авалтыг алдаж байгаа хэрэг бөгөөд хохирол гэж тооцох хэрэгтэй.
  8. POS буюу point of sell хөрвүүлбээс худалдаа хийх цэг гэж хэлж болно. Эмийн санд фарм маркет уу энгийн эмийн сан уу гэдээс хамаараад POS өөр байна. Гэхдээ үндсэн POS –д барааны үнийн шошго, танилцуулга, хямдрал урамшууллын талын мэдээлэл, реклам сурталчилгааны тавиур, хуулга, наалтуудыг шийдэх нь бүтээгдэхүүнийг амь оруулдаг юм.
  9. Цэмцгэр байдал сайн бол сайн мерчандайзинг: тоос шороогүй цэвэрхэн бүтээгдэхүүн эмийн сангийн, эмийн сангийн, тухайн эм бэлдмэлийн талаар олон зүйлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл олон зүйлийг үнэлэх үнэлэмж бүтээгдэхүүн дээр байгаа жоохон тоосноос болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

3 comments:

  1. Shan, zuvluguu bna, ene zurag deerh emiin san haana bdag ve.., mngold er n sain merchindizing hiij baigaa ymar emiin san baina ve, ene talaar helj ugnu uu ...

    ReplyDelete
    Replies
    1. Ази фарма их гоё цэвэрхэн бүх юм нь цэгцтэй байдаг

      Delete
  2. монос л бндаа

    ReplyDelete