Павловын загварыг маркетингд ашиглах нь

1900-ээд оны үед Оросын сэтгэл судлаач Иван Павлов анх нохой дээр суралцах үйл явцыг нээх зорилгоор туршилт явуулсан байдаг нь Павловын загвар гэж нэрлэгдэх болсон. Эхэн үедээ энэ онолыг хүн дээр ашиглах нь тийм ч зөв биш учир нь хүний уураг тархи амьтадынхаас илүү хөгжсөн тиймээс хүн өөрийн үйл хөдлөлийг зөвхөн оюун ухааны хүрээнд удирддаг гэж үздэг байлаа. Гэвч Павловын загварын нөлөөлөл хүний зан үйлд тэр тусмаа бидний хамгийн их сонирхож байдаг сэдэв болох хэрэглэгчийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг тухай жишээ, загварууд элбэгших боллоо.

Хүний амьдрал бүхэлдээ тогтсон зан үйлийн тогтолцоо байдаг. Бид хүүхэд байхаасаа л зан үйлийн тогтсон хэвд суралцаж эхэлдэг. Жишээ нь: галд түлэгдэхгүйн тулд галаас хол явах, зөгийнд хатгуулахгүйн тулд зугтах, нохойноос зай барих гэх мэт. Хэрвээ хэн нэгэн нохойд хазуулсан бол үргэлж нохойноос айж явах болдог бөгөөд энэ нь Павловын загвар хүний зан үйлд нөлөөлж байгаа хэрэг юм.

Утсан хүүхэлдэй ба муухай маркетинг


Бүдүүн ногоон утсаар таныг нэг зүйлийг мөрөөдүүлж болно эсвэл урт цэнхэр утсаар таныг хөтлөн дэлгүүрт аваачиж, улаан мяндсан утсаар таныг дэлгүүрийн лангуун дундуур чирч, нүдийг чинь нэг зүйлд чиглүүлэн, хүслийг төрүүлж эцэст нь гараас чинь уясан бөх гэх чинь цагаан утсаар таны халаасыг танаар ухуулж мөнгийг чинь худалдагчид өгч байна гэвэл итгэх үү. Бид мэдэхгүй зүйлээ ойлгодоггүй гэдэг бол үнэн.

Биеэ үнэлэгчийн маркетинг ба сургуулиа төгсөөд ажилд орохын хүслэн

“Ямарч тэнэг саван хийж чадна. Харин зарахын тулд ухаантай байх хэрэгтэй” гэж ярьдаг. Энэ хоёр өгүүлбэр надад их таалагддаг. Яагаад гэвэл эндээс би маркетингийн хамгийн сайн шийдэж чадах зүйлийг олж хардаг юм. Миний бодлоор хэлцийг өөрчлөөд “Ямарч тэнэг саван хийж чадна харин зарахын тулд маркетингтай байх хэрэгтэй” гэж бичсэнч болох юм шиг санагддаг. Гэхдээ би савангын үйлдвэрийн тухай ярих гээгүй харин их дээд сургууль гэдэг диплом, ромбоны үйлвэрийн үйлчлүүлэгч олон мянган ромбо дипломтонгуудад хэрэгтэй зүйлийн тухай ярих гэсэн юм.

Хүмүүний Үндсэн Хууль

“Хайрлаж сурах гэж амьдар.Амьдарч сурахын тулд хайрла. Өөр ямарч сургамж шаардлаггүй.” Милтон Форестер

Дэлхий дээр хөгжил эхлүүлсэн, бас юм бүхнийг хялбаршуулахыг зорьдог Хомо эспесийн тоо өнөөдөр 6 тэрбумд хүрээд байна. Оюун ухааны хүчээр олон зүйлийг хийж чаддаг эдгээр амьтадад бусад амьтдаас ялгагдах нэгэн онцлог байдаг: Тэндэнд зүгээр амьд байх хангалтгүй байдаг юм. Хангалттай хоол хүнс, дулаан оромж, ер нь физиологийн бүхий л хэрэглээ хангагдаж байвч хүн гэдэг амьтанд тэр нь бүрэн сэтгэл ханамж өгдөггүй. Тэдний зүрхэнд байнга зорилт, зорилгууд лугшиж байдаг. Зорилт, зорилгуудынхаа төлөө өчигдрийг бүтээсэн, өнөөдрийг бүтээж байгаа хүн гэдэг амьтанд эцсийн зорилго байгаа болов уу?

Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг

Мэдээж үндэсний үйлдвэрлэл Монгол орны ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс суурь болох нь гарцаагүй. Тэгвэл үндэсний үйлдвэрлэлийг ирээдүйд хөгжүүлэх хөшүүрэг нь маркетинг юм.


Гэхдээ хэн ч сэтгэлийн хөдлөлөөр ямар ч зүйлсийг чухалчилж чадах учир үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд маркетинг чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн парадокс-д үнэлэлт өгөх асуултанд хариулт өгье.

- Яагаад маркетинг хамгийн чухал үүргийг үндэсний үйлдвэрлэлд гүйцэтгэх вэ?

Маркетер болоорой

Улс орны эдийн засагыг юу хөдөлгөдгийг мэдэх үү? Нөгөө алдарт алт, зэс эсвэл аж үйлдвэржилт гол нөлөөтэй нь үнэн гэхдээ түүнийг жолоодох бизнесийн ухаан эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог юм. Тэгвэл бизнесийг юу хөдөлгөдөг вэ? Бидний мэдэх санхүү, менежмент, хүний нөөц бүгдээрээ л чухал үүрэгтэй гэхдээ бизнесийн хөдөлгүүр бол хэрэглэгч үйлчлүүлэгчид байдаг. Хэрвээ хэрэглэгч, үйлчлүүлэгч байхгүй бол бизнес байхгүй. Тиймээс л хэрэглэгч та хаан гэж маркетингийн шинжлэх ухаан заралдаг юм. Олон хүмүүс маркетингийг реклам зар сурталчилгаа явуулах гэж боддог. Тэгвэл энэ бол маркетер /маркетингийн мэргэжилтэй хүн/ -ын хийх ажлын ердөө өчүүхэн хэсэг нь байдаг. Маркетинг гэдэг үг зах зээл гэсэн үгнээс гаралтай бөгөөд зах зээл судлал гэж ойлгож болдог. Хэрэглэгчийн юу хүсэж байгааг олж мэдэх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ шийдэх, ямар үнэтэй хаана яаж хэрхэн сурталчилж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, хэнтэй хэрхэн өрсөлдөх гэдэг нь маркетерийн ажил байдаг.

Нийгмийг аврах макро маркетингийн бодлого

Мөхөх эсвэл аюулд өртсөн зүйлийг авардгийг санаж байна. Харин тэгвэл манай нийгэм аюулд өртөөд байгаа гэж үү? Тэгээд түүнийг аврах хэрэгцээ шаардлага байна уу?. Тийм бас тийм. Үүнд эргэлзэх хэрэг байхгүй. Нийгэм бол нийгмийн гишүүдийн төлөө үйлчилдэг систем бөгөөд нийгмийн гишүүд өөр хоорондоо хийсэн солилцоон дээр нийгмийн систем төлөвшдөг гэдэг. Энэ тодорхойлолтын анхаарал татаад байгаа нэг түлхүүр үгийг тайлбарлахад л бүгд ойлгомжтой болно.

Маркетинг гэдэг хууран мэхлэхийн нэр биш

Өчигдөр жилийн өмнө болсон нэг зүйлийг санаад тэгээд тэр зүйлээ өнөөдөр өглөө бодоод өдөр нь бичий гэж шийдээд одоо орой бичиж суунадаа. Тийм ч их бясалгаад байх зүйл бишилдээ. Гэхдээ миний уурыг их барсан зүйл юмдаг.

Нэг анагаахын шилдэг нь дэндсэн оюутан хэлж байна гэнэ: Хэдүүлээ, эрүүл мэндийнхээ өдөрлөгт хүмүүс их ирүүлэхийн тулд гоё маркетинг хиие. Өдөрлөгт ирсэн хүн болгонд үнэгүй цай, тэгээд автобусных нь мөнгийг өгий гээд зар гаргачъя.

Тэгсэн нөгөөх хүн эмчлэхээр цол хүртэгч нь: Болж байна. Гоё маркетинг байна. Сайн PR хийвэл болохышд. Гэж ярьж байхыг сонсож байсан юм.