Маркетер болоорой

Улс орны эдийн засагыг юу хөдөлгөдгийг мэдэх үү? Нөгөө алдарт алт, зэс эсвэл аж үйлдвэржилт гол нөлөөтэй нь үнэн гэхдээ түүнийг жолоодох бизнесийн ухаан эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог юм. Тэгвэл бизнесийг юу хөдөлгөдөг вэ? Бидний мэдэх санхүү, менежмент, хүний нөөц бүгдээрээ л чухал үүрэгтэй гэхдээ бизнесийн хөдөлгүүр бол хэрэглэгч үйлчлүүлэгчид байдаг. Хэрвээ хэрэглэгч, үйлчлүүлэгч байхгүй бол бизнес байхгүй. Тиймээс л хэрэглэгч та хаан гэж маркетингийн шинжлэх ухаан заралдаг юм. Олон хүмүүс маркетингийг реклам зар сурталчилгаа явуулах гэж боддог. Тэгвэл энэ бол маркетер /маркетингийн мэргэжилтэй хүн/ -ын хийх ажлын ердөө өчүүхэн хэсэг нь байдаг. Маркетинг гэдэг үг зах зээл гэсэн үгнээс гаралтай бөгөөд зах зээл судлал гэж ойлгож болдог. Хэрэглэгчийн юу хүсэж байгааг олж мэдэх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ шийдэх, ямар үнэтэй хаана яаж хэрхэн сурталчилж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, хэнтэй хэрхэн өрсөлдөх гэдэг нь маркетерийн ажил байдаг.


Энэ мэргэжил хүнийг хэзээ ч уйдаахгүй учир нь маркетерууд хоорондоо өөрсдийн шинэ санаа, оюун ухаан, арга барилаараа өрсөлдөг өрсөлдөөн нь зах зээл дээрх байгууллага аж ахуй нэгжийн өрсөлдөөн болдог нь хамгийн гайхалтай. Нөгөө талаар асар их хариуцлагатай ажил. Зөвхөн бизнест маркетинг хэрэгтэй байдаггүй хувь хүний маркетинг гэж байдаг үүнийг олны танил хүмүүс болон улс төрчид их сайн ашиглах хэрэгтэй байдаг бол, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд цаашлаад улс орны засгийн газрууд хүртэл бүгд л маркетингийг ашигладаг. Маркетинг гэдэг далай шиг том шинжлэх ухаан гэж бодогддог юм. Тиймээс далай дотроос өөрийн хамгийн сайн ургуулж чадах сувдыг олж түүгээрээ мэргэжих нь хамгийн зүйтэй. Өдөр ирэх тусам шинэ шинэ маркетингийн урсгал чиглэлүүд гарч бизнесийн өнгө төрхийг улам бүр өөрчилсөөр байна. Үүний жишээ нь гловал маркетинг, олон улсын маркетинг, интро маркетинг, нейро маркетинг, латерал маркетинг, ваз маркетинг, вирус маркетинг, интернэт маркетинг, моваль маркетинг гэх мэт шинэ чиглэлүүд хүчээ авч байгаа ч үндсэн чиглэлүүдийн онол арга зүй мөн маркетингийн үйл ажиллагаанд үнэтэй хэвээр байна.

Маркетингийн шинжлэх ухаан 100 гаруйхан жилийн настай харьцангуй залуу шинжлэх ухаан, Монголд нэвтрээд 10 гаруй жил болж байна. Тиймээс хамгийн эрэлт ихтэй мэргэжил маркетинг болоод байгаа. Сайн сурч төгсвөл ажлын байр хүлээж байдаг болохоор маркетер болох оюутнуудад сайн суралцах шаардлага л үлддэг. Англи хэлгүй, идэвхи санаачлаггүй, сониуч зангүй сайн маркетер байдаг гэж хэнч сонсоогүй шүү. Ганцхан маркетингийн онол сумгүй буутай л ижил байх болно. Маркетер болох оюутнууд хоорондоо хэн нь шилдэг болохоо олон зүйл дээр үзнэ. Монголын маркетингийн холбооноос зохион байгуулдаг маркетингийн олимфиад, Голомт, Хаан, Монгол шуудан банкнаас зарладаг оюутны эрдэм шинжилгээний бага хурлууд, жил бүрийн Эврика, ТВ5 Монгол орноо хөгжүүлье гэх мэт олон уралдаанууд болон байгууллагын захиалгаар хийх маркетингийн олон судалгааны ажлууд залуу маркеруудыг улам бүр чадавхижуулдаг юм.

Эцэст нь хэлэхэд ямар ч тэнэг саван хийж чаддаг харин ухаантай нь түүнийг зардаг гэдэг шиг ямар ч хүн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна харин маркетер хүн түүнийг борлуулж чаддаг юм гэж хэлмээр байна. Маркетер болохыг хүссэн хэн ч нэг зүйлийг маш сайн санах хэрэгтэй. Эхлээд хувь хүний маркетингаа хөгжүүл, тэгээд байгууллага аж ахуй нэгжийн маркетингаа хөгжүүлээд дараа нь улс орныхоо дэлхийн давцан дахь маркетингийг хөгжүүлэхийн төлөө маркетингд дурла. Танд амжилт хүсье

2 comments:

  1. Sain bn uu?
    Yunii turuund taniig blogtoi bloj uuruun gesen uzel bodloo oyutan zaluus bidentei huvaaltsah bolsnd bayarlalaa. Taniig iluu ih shine shine medeeleleer bidnii tsangaag tailna gdgt itgej bna
    Tanig hundetgesen
    Batbayar.

    ReplyDelete
  2. Сайн уу оюутан бидэнд хэрэгтэй маш хэрэгтэй сайт нээсэнд тань баярлалаа, баяр хүргэе, бас амжилт хүсье
    ХИС Г.Ариунзаяа

    ReplyDelete