Маркетингийн төлөвлөгөө гаргах

Онол, практик 2 хол зөрдөг. Амьдрал дээр гараад л амьдралтайгаа нэхий дээлээ уралцанадаа гэж ярьдаг бас тэгдэг олон хүнийг сайн мэдэх юм байна. 

Ардын багш намайг уйлуулдаг дуулуулдаг
Аз болоход нөхөд минь надад хичээл хуулуулдаг  Ардын багш /Татар/

Хүний хамгийн сайн хийдэг гурван оюун үйлдлээр асуудлыг хэрхэн шийдэж болохыг туршиж үзье. 


Асуудал: МАРКЕТИИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

1-р арга буюу задлан шинжлэх арга:
За байж яах вэ? Маркетингийн төлөвлөгөө гэж багш ярьж л байсан. Онол практик зөрдөг гээд анхаараагүй. Гэхдээ Монгол хүний саруул ухаан чаднадаа гэж өөрийгөө зоригжуулна. МАРКЕТИНГ гэдэг бол хэрэглэгчийн хүсэл шаардлагыг хангах гэсэн үг, ТӨЛӨВЛӨГӨӨ гэдэг чинь дэс дараа гэж л ойлгогдож байна. Тэгэхээр хэрэгцээг хангах дараалал болж таарч байна. Юунаас эхлэх ямар дараалал байх вэ?

2-р арга буюу нэгтгэн дүгнэх арга:  
Ok, ийм л юм гэсэн үг биздээ! Энэ жил юу хийх хэрэгтэй тэр ажлыг тусгасан маркетингийн чухал баримт бичиг. За тэгэхээр ажлын төлөвлөгөөнд юу байх хэрэгтэй билээ? Баримт бичиг юм хойно нүүртэй, гарчигтай, танилцуулгатай, ажлын график энээ тэрээ зураг хөрөг байх хэрэгтэй мэдээж.

3-р арга буюу таамаглан олох арга:
Алга урвуулахын хооронд олноо. Англиар нь юу билээ? www.gooooglee.com. Хэд хэдэн хэрэгтэй хэрэггүй блогууд, англиар голдуу үнэгүй загварууд, хэрээ мэдэхгүй хэнхэг хэдэн хүний цэцэрхэгсэн жиргээнүүд голдуу мэдээлэл олдоно. ТВ-р гарсан бол үнэн гэж эмээ өвөө нь ярьдаг шиг интернетээр тэр тусмаа англиар олдсон бол зөв гэж шууд итгэнэ.

Онол амьдрал хол байна гээд онолыг голсон нөхөрт олдож байгаа практик нь маркетингийн төлөвлөгөөний тухай бодоход дэндүү хол гүйцэтгэл, биелүүлэлт төвшинд хамгийн багадаа 2 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ноёны бөх байх уу, номын хүн байх уу?

Магадгүй, хичээл дээр номноосоо холдохоор цэнэг нь дуусаж байгаа юм шиг гацдаг номын дуу сонсогчоос номын дуу дуулаач болсон багш нар онол буюу тэр ном, практик буюу өөрийнх нь байр байдал хол зөрж байгааг харуулсан байж мэднэ.

Нөгөө нэг лаг хүмүүсийн мөрөөдөл мэтээр ярьдаг Харбардад хичээл нь багш бус, оюутан биш кейс төвтэй байдаг нь амжилтын үндэс гэж гол USP- ээ болгож байх жишээтэй. Монголын бизнесийн сургуулиудын хувьд кейс бол дэндүү өрөөсгөл ядмаг. За скайтелийн борлуулалтыг яаж  нэмэгдүүлэх үү? Гэсэн дэндүү ерөнхий ганц асуултанд 10-аас 30 асуултыг 32-500 хүнэсс асуугаад хариулсан байдал дээрээс хэдэн хүснэгт, ганц нэг график хийхэд 90-99 оноо авна.

Идэвх гаргасан оюутан тухайн компани дээр нь очвол тоож уулзах менежер олдохгүй. Багш нь дүн гаргах заадаг 10 хичээлийнээ араас гарахгүй өрөөндөө кофе уугаад л сууна. Ингээд л оюутан хөгжөөд байна уу гэхээр үгүй, багш нь хөгжөөд байна уу гэхээр үгүй, улс нь хөгжөөд байна уу гэхээр үгүй, ганцхан сургуулийн эзэн нь баяжаад л амар жимэр онол практик хоёр хол зөрүүтэйд сайхан итгэж хэн хэнээсээ хүлээлтээ багасгаж өдөр хоногт өнгөрүүлэгдэнэ.

Цавуутай хавтас, цалингийнхаа цаанаас арай илүүг боддог оюутан эсвэл багш олж уншаад үнэн үгэнд нэг итгэж эсвэл миний тэнэгд нэг гайхаж суугаа бол надаас асууж байгаа байх. Тэгээд юу гэж? Хөөе тэгээд юу хэлэх гээд байгаан?

Намайг оюутан байхад доктор биш ч бодож ярьж байгаа нь академч гэмээр нэг ах байлаа. Хэд хэдэн бизнес эхлүүлж үзсэн, энд тэнд төрөл мөсөл бичээд халтуур хийдэг, нотевүк-тэй байхад тэнд миний ажлын байр гэсэн утгатай юм ярьдаг нөхөр хэдэн пар багшилж гийгүүлсэн юм. Нэг ч нүүр дүүрэн бичих юм хэлэхгүй ч нилээд хэдэн асуултын тэмдэг өмнө минь асаасансан.

Онол бол практикт байгаа эрднийг олох газрын зураг. Гэхдээ тэр эрдэнэс олзлогдсон байгаа. (хичээл дээр яг ингэж дэвтэр дээрээ бичсэн байсан)

Анх багш болоод ажлын ярилцлаганд яаж бэлдсэн хэрхэн орсон 10 байгууллагын жишээ яриад өрөө үзүүлээд анх удаа хэрэгтэй юм сонссон хүмүүс баярлаж алга ташиж байхыг харж байсан. Хичээл дээр шоу хийсэн хэрэгтэй хоцорсон ч алга ташилттай хичээлийн тухай бодож эхэлсэн. Тэр нь ердөө л бодит байдалд сурсанаа хэрхэн ашиглах байсан. Өөрөө туулсан болохоор үнэмшилтэй байсан. Яг монголд болохоор IBM, DELL, Wal-Mart –ын кейсээс илүү хүрсэн байх.  

Тэр өдөр дотроо замнал минь захиас болох болтугай, буурал үстэй болчихоод жинхэнэ багшлах юм байна гэж бодсон юм.

Маркетингийн төлөвлөгөө гаргах их амархан харин түүнийг мэдэрч, ойлгож, хэрэгжүүлэх, хянах үнэлэх л хэцүү. Түүнийг л сураарай, түүнийг л заагаарай.

Бурхан өршөөг!

4 comments:

  1. Үнэхээр таалагдлаа... Бичих бол тэгээд болчихно харин гүйцэтгэл хяналт л их чухал... Маш сонирхолтой юм

    ReplyDelete
  2. багш бүгдийг зааж чадахгүй оюутан заасан бүгдийг сурч чадахгүй. энэ шат явсаар байгаад айхтар том цоорхой л болчихлоо

    ReplyDelete
  3. Жинхэнэ тэсрэлт. Баярлалаа!

    ReplyDelete
  4. Sain baina uu tanias yum asuuh gsiimaa yaaj hobloo barih beeee
    uuganbayrb@yahoo.com ene hayaruu mail bicheerei pls thanks

    ReplyDelete