Маркетерын нүд
Мэдээллийн уурхай буюу Data mining

Нейро холболтыг үүсгэдэг програм хангамж нь хүний тархины бүтэцтэй адилхан загварчлагдсан бөгөөд маш олон задгай мэдээллийн дундаас тэдгээрийн уяалдаа холбоог гаргаж ирэх чадвартай юм. Зөвхөн шинэ шинэ уяалдаа холбоог гаргаж ирэхээс гадна өөрөө тэдгээр мэдээллээс суралцдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанд ойртсон програм хангамж гэсэн үг.
Драгон Эг эмийн маркетинг /case study/

Асуулт:
- Судалгааны байгууллагаас ямар туслалцаа авах талаар саналаа гарна уу?
- Маркетингийн шийдвэр гаргахад яг ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлно уу?
- Судалгааны байгууллагаас туслалцаа авахгүйгээр хэрэгжүүлж болох ямар санал санаачлага байгаа вэ?
Зөн билгийн маркетинг

Хөөе хэнээ, ингэвэл эсвэл тэгвэл яг яах гээд байнаа хө.
Маркетингийн тэргүүлэх судалгааны байгууллага болох Коперник http://www.copernicusmarketing.com маркетеруудын дунд түгээмэл байдаг 4 миф /Myth/ -ийн талаар зөвлөгөө өгсөн байдаг. Өнөөдөр Монгол маркетеруудын түгээмэл шинж гэж хэлж болохоор эдгээр зүйлс зөн билгийн маркетингийн үндсэн суурь нь мэт санагдав.
1-р миф: Брэндийн ирээдүй нь бөөнөөр нь худалдан авдаг гол харилцагчаас хамаарна.
Зөвхөн гол харилцагч дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Тэд бидэнд их орлого оруулдаг учраас тэднийг алдахгүй байх тал дээр төвлөрч ажиллах нь зүйтэй гэх мэтийн зөвлөгөөг сонсож дагаж байдаг маркетерууд 1-р мифийн итгэгчид юм. Олон хүн Портерын хүчин зүйлийн загварыг ашиглаж өрсөлдөөний шинжилгээ хийж байсан байх. Худалдан авагчийн хүчин зүйлийг энд эргэн санах хэрэгтэй. Хэрвээ таны бизнес цөөн хэдэн худалдан авагч, харилцагчаас хамаарч байгаа бол аюул. Хэзээ ч тэд нүүрээ буруулж магад. Монгол хэрэглэгчийн зан төлөвийн талаар эрдэмтэдийн бичдэг, тайлангаас харагддаг зүйл ерөнхийдөө а. Хувьсамтгай б. Хуйлрамтгай гэсэн шинжүүд байдгийг бодох хэрэгтэй. Тиймээс зөвлөгөө хэлэхэд бизнесийн портфолиогоо зөв хуваарьлах хэрэгтэй. Яаж гэдэг нь стратегийн маркетингийн ажил.