Дэлхий дээр хөгжил эхлүүлсэн, бас юм бүхнийг хялбаршуулахыг зорьдог Хомо эспесийн тоо өнөөдөр 6 тэрбумд хүрээд байна. Оюун ухааны хүчээр олон зүйлийг хийж чаддаг эдгээр амьтадад бусад амьтдаас ялгагдах нэгэн онцлог байдаг: Тэндэнд зүгээр амьд байх хангалтгүй байдаг юм. Хангалттай хоол хүнс, дулаан оромж, ер нь физиологийн бүхий л хэрэглээ хангагдаж байвч хүн гэдэг амьтанд тэр нь бүрэн сэтгэл ханамж өгдөггүй. Тэдний зүрхэнд байнга зорилт, зорилгууд лугшиж байдаг. Зорилт, зорилгуудынхаа төлөө өчигдрийг бүтээсэн, өнөөдрийг бүтээж байгаа хүн гэдэг амьтанд эцсийн зорилго байгаа болов уу?
Хүн бүрийн ДНК өөр, хүн бүрийн амьдрал ахуй өөр байтал тэдний эцсийн зорилго адил байх боломжтой юу?
Хүн бүрийн ДНК өөр, хүн бүрийн амьдрал ахуй өөр байтал тэдний эцсийн зорилго адил байх боломжтой юу?
Дээрх хоёр асуултанд хариулт хайсан эрэл маань намайг энд хүргэлээ. Эцсийн зорилгын талаар бид сайн мэддэг хуучин нийгмийн үед социолизмийг байгуулах бол бидний эцсийн зорилго байлаа өнөөдөр бол том компануудын үүдэнд өлгөөстэй байдаг mission statement буюу байгуулагын эрхэм зорилго нь эцсийн зорилготой утга нэг байдаг. Үүнтэй адил хүмүүст ч гэсэн өөрийн амьд байгаагын утга учир болсон нэгэн зүйлийн төлөө төрдөг. Тэгээд тэр зүйлийн төлөө энэ насаа илээдэг байж болох юм. Миний бодлоор тэр зүйл бол хайр . Өөрийн энэ бодлоо батлахын тулд нэгэн жижиг бодит судалгаа явуулсан юм. Нийт 58 янз бүрийн насны хүмүүсээс таны амьдралын эцсийн зорилго юу вэ? гэж асуухад 21 хүн сайхан гэр бүл, 9 хүн өөрийн аз жаргал, 7 хүн амжилт бүтээл, 6 хүн мөнгө хөрөнгө, 5 хүн эрх мэдэл, нэр төр, 5 хүн мэдлэг боловсрол, 2 хүн шашиндаа үнэнч байх, 2 хүн эрүүл энх байх, 1 хүн хайр гэж хариулжээ. Судалгааны үр дүнгээ хараад өөрийн бодолдоо эргэлзэж эхэлсэн боловч дээрх хариулт бүрийн ард хайр оршиж байгааг олж мэдсэн юм.
* Сайхан гэр бүлийг хайраар л бүтээдэг. Гэр бүлийн гишүүдийн хайраар сайхан гэр бүл бүрэлддэг. * Хүмүүс аз жаргалыг хүний хайраас бас байгаль дэлхийн хайраас олж авдаг.
* Амжилт бүтээлийг зорилго болгодог хүмүүс, нэр хүндийг хүсдэг хүмүүс бусдад хэрэгтэй зүйл хийж амжилт гаргадаг. Олонд хайрлагддаг хүн л нэр хүндтэй байдаг.
* Баян болохыг зорьдог хүн их хөрөнгө цуглуулаад бусдад л зориулдаг. Энэ бол хайр мөн. * Мэдлэг боловсролыг эцсийн зорилгоо болгодог хүн мэдлэг боловсролоо бусдад түгээж, бусдын төлөө ашигладаг. Хүмүүсийн эцсийн зорилго хайр гэдгийг их цөөхөн хүн мэддэг бололтой. Гэхдээ хүмүүсийн эцсийн зорилгоо болгон тэмүүлж байгаа зүйл нь зөвхөн хайрын төлөө байдаг болохоор бидний амьд байгаагын утга учир, бидний амьдралын эцсийн зорилго хайр гэдэгт би итгэж байна. Тэгвэл урьд өмнө нь бидний эцсийн зорилго болгон тэмүүлж байсан зүйлс юу болж таарах вэ? гэдэг асуулт үлдэж байна. Хайрын төлөө амьдардаг юм бол эдгээр зүйлс ямар хэрэгтэй юм болоо. Учир нь зүгээр хайрлах биш, илүү ихээр хайрлах хүсэл биднийг мэдлэгтэй, мөнгөтэй, нэр хүндтэй, амжилт бүтээлтэй, эрх мэдэлтэй, сайхан гэр бүлтэй болохыг шаарддаг байх.
Хүмүүс эцсийн зорилго гэж эндүүрэн сайхан гэр бүл (жишээ нь)-ийн төлөө амьдарч, ажиллаж байгаа нь тэдний эцсийн зорилго биш ойрын эсвэл хэтийн зорилго нь боловч энэ бүгдийн ялгааг мэдсэн, мэдээгүй үр дүн нь тодорхой мэт санагдаж байвч эцсийн зорилго бол үндсэн хуультай адил зүйл байдаг. Бидэнд ямар ч чухал хэрэг гарав ч үндсэн хуулиас гаждаггүйтэй адил миний бас таны амьдрал хайраас гажих ёсгүй юм. Бидний амьдралын ҮНДСЭН ХУУЛЬ БОЛ ИХ ХАЙРЫГ ӨГӨХ БАС АВАХ. Энэ өгүүлбэрийг хэлэх гэж жоохон нуршсан бол уучлаарай. “Ямарч үед, ямарч асуудал дээр нийт хүмүүсийн 20 % нь эсрэг саналтай байдаг” гэж Роверт Кеннеди хэлсэн байдагчлан та эсрэг саналтай байж ч магадгүй юм.
“Бид би хэн бэ гэдгээ мэддэг. Гэхдээ бид би хэн байж магадгүй гэдгээ мэддэггүй. ” Уиллим Шикиспер
No comments:
Post a Comment