Нэг анагаахын шилдэг нь дэндсэн оюутан хэлж байна гэнэ: Хэдүүлээ, эрүүл мэндийнхээ өдөрлөгт хүмүүс их ирүүлэхийн тулд гоё маркетинг хиие. Өдөрлөгт ирсэн хүн болгонд үнэгүй цай, тэгээд автобусных нь мөнгийг өгий гээд зар гаргачъя.
Тэгсэн нөгөөх хүн эмчлэхээр цол хүртэгч нь: Болж байна. Гоё маркетинг байна. Сайн PR хийвэл болохышд. Гэж ярьж байхыг сонсож байсан юм.
Өнөөдөр сонгуулийн буянаар хүн бүрийн сайн мэдэх PR гэдэг үг утгаа алдаж нэг нэгийгээ муулах, худал хэлэх, гүтгэлэг, ятаглаг явуулах аргыг аль эрт тодорхойлох боллоо. Үнэндээ бол PR – ыг доорхийн дагуу ойлгох хэрэгтэй байдаг.
1. Public Relation
2. Press Release
3. Proportional Representation гэж ойлгох хэрэгтэй гэж зөвөлмөөр байна. Нэг асуудлыг олон талаас нь тайлбарласан мэт боловч нэг зүйлийг олон талаас нь харах нь бас ач холбогдолтой байдаг.
Олон нийттэй харилцаа холбоо тогтоох гэж ойлгож болно. Хамгийн энгийнээр үйлчлэгч-үйлчлүүлэгчийн харилцааг тогтоох, найз-үйлчлүүлэгчийн харилцаа, найз-найзын харилцаа буюу Consumer Loyalty гэж нэрэлдэг. Хэн нэгэн үнэхээр PR хийхийг хүсэж байгаа бол хүмүүстэй найзлахыг л хэлж байгаа юм. Хамгийн сүүлд маркетингийн загалмайлсан эцэг гэгдэх Phillip Kotler-ын тодорхойлсоноор “Маркетинг гэдэг бол хэрэглэгчээ хайрлах, бэлтгэн нийлүүлэгч, түншээ хайрлах цаашлаад өрсөлдөгчөө хайрлах урлаг юм” гэсэн байдаг. Тэгэхээр PR гэдэг бол бие биенээ хайрлаж найзлахыг хэлээд байгаа юм.
Press Release
Хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа хүмүүс хамгийн хэрэгтэй нэг зүйлийг англиар press release монголоор хэвлэлийн мэдээ гэж хэлдэг юм. Энэ нь маркетингийн идэвхжүүлэлтийн хольцын нэг болох хэвлэн нийтлэхийг аргыг төлөөлдөг юм. Citizen Kane киног үзсэн үү? Олон оскар хүртсэн тэр кинон дээр Herald tribune сонины эрхлэгчийн тухай гардын. Сонины эрхлэгч нэг гоё үг хэлдэг нь “Бид хүмүүс юу бодохыг нь шийднэ” гэсэн үнэн бөгөөд аймшигт үг юмсанжээ. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл бидний тархийг юунд гашлахын зааж болдог юм л даа. Тийм учраас сонинууд, ТВ бүх сувгууд рекламууд дүүрчихээд байхад янз бүрийн гоё ганган чимэглэлгүй, сүртэй sale майл гэдэг үггүй текстүүдээр бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа үнийн мэдрэмж нь бидний хувьд О заадаг болчхоод байгаа Азын чонын найзуудын тухай дурьдаад байгаа юм лдаа хө. Тэгээд төгсгөлд нь хэлэхэд хэрэглэгчийн зан төлвийг олон жил судалсан манай багш мэтийн хүмсүүдийн хувьд бид чинь утсан хүүхэлдэйнээс ялгалгүй амьтад шүү дээ.
Proportional Representation
Энэ их учиртай үгээ. Хувь хүний маркетинг руу ч хазайгаад орчиход байдын. Утгачилбал: Зохимжтой төлөөлөл гэсэн үг юм. 22 насны царайлаг эмэгтэйг......ажилд шалгаруулж авна гээд байгаагийн нууц нь энэ. Ялангуяа үйлчилгээний газрууд тэгээд байдын. Учир нь үйлчилгээ гэдэг бол үйлчилгээг үзүүлэгч хүн гэсэн үг юм гэхдээ сонгодог утгаараа. 40 гаруй насны эмэгтэйг банкны теллер хийгээд юу ч болоогүй юм шиг сууж байхыг ер нь харсан хүн байна уу (уучлаарай). Үйлчилгээний маркетингийн анхаарах ёстой 5 гол шинжийн нэг нь энэ. Тэгэхээр байгууллага өөрийн ажиллах хүчнийг ялангуяа өөрийн байгууллагыг төлөөлж байгаа хүнээ зөв сонгох өөрөөр хэлбэл зохимжтой төлөөлүүлэхийг хэлж байгаа хэрэг.
За тэгээд дээрх хэдэн өгүүлбэрийг эвэнд нь оруулж хэлээд маркетингаа нэг өмөөрөх гэснээ латин нэр цээжилж, танил найзынхаа эмийн сангийн байршлаас цааш нэг их юм сурахгүй бололтой 2 анагаахын мэдэмхий нартай зууралдахаас төвөгшөөгөөд яриаг нь сонсохгүй газарт очсон юм.
Маркетинг, PR гэдэг бол яг эмнэлгийн empitizol, kerteminol (иймэрхүү юм байдыншдэ) гэх мэттэй адил цаанаа нарын утга учиртай зүйл байдаг. Тэгэхээр саваагүй нохой саранд хучна гэгчээр мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярих хэрэг байхгүй за.
Хамгийн эцэст нь хэлэхэд хийсэн хийсэн бүхнээ сайн хий дээрээс нь мэдэхгүй зүйлээ мэддэг болчихоод яръя гэж хэлэх гэсийнм.
nziinhaa shine blogt amjilt husey... chi shoo KA
ReplyDelete