Хайрлуулахын тулд маркетинг хэрэгтэй


Манай багш анх надад маркетинг заахдаа өөрийнхөө тэжээдэг “Нико” гэдэг муурын тухай ярьж өгч байсан юм. Багш маань муурандаа яагаад тийм их хайртайгаа их сонин тайлбарласан нь одоог хүртэл санаанаас гардаггүй шүү.

Эхэндээ багш муурнаас айдаг байсан гэдэг. Тэгээд тэжээх нь битгий хэл ойртож ч чаддаггүй байсан нь аажмаар өөрчлөгдсөн гэсэн. Мууранд олон сонирхолтой шинжүүд байсан нь анхаарлыг нь татаж эхэлсэн байлаа.

Аливаа ямар нэгэн зүйл өөрийн гэсэн USP буюу онцгой зарагдах шинжтэй байх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл бусдаас ялгарах нэг ч гэсэн онцгой шинж чанартай байж зах зээл дээр зарагддаг гэсэн үг юм. Үүнийг маркетерүүд ялгарал гэж нэрэлдэг.

Багш маань урьд нь нохой, тоть, усан гахай, зараа гээд олон амьтан тэжээж байсан бөгөөд тэдгээр амьтдыг хэрхэн тэжээх талаар олон хүнд зөвлөх хэмжээнд хүрч тэр тал дээр мэргэжилтэн болсон байлаа.
Гэвч мэддэг зүйлээс илүүтэйгээр мэдэхгүй зүйл болох муурыг сонирхож эхлээд нэг ёсондоо хуучин амьтдаа 2-рт тавих болсон гэсэн.

Бүхий л зүйл амьдралын хугацаатай байдаг. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биздээ. Үүнийг маркетерууд бүтээгдэхүүний амьдралын мөчлөг гэж нэрлээд өөрийн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг нь тооцоолон байнга шинэчлэх тал дээр анхаардаг юм. Тэгээд муурны тухай уншиж, судалж эхэлсэн бөгөөд хаанаас ямар муур авбал болох талаар мэдээлэлтэй болсон гэдэг. AIDA загварын дагуу хэрэглэгч бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахдаа:
Анхаарал
Сонирхол
Хүсэл тэмүүлэл
Худалдан авалт

Тэр муур багшид маань хайрлагдахдаа өөрийн мэдэлгүй дээрхи загварын үе шатаар дамжин явсан байдаг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хэн нэгэнд тэр муур шиг хайрлагдъя гэвэл эхлээд анхаарлыг нь татаад сонирхолыг нь төрүүлж хүсэл тэмүүлэлийг өдөөж эцэст нь сонгогддог.

Эцэст нь хэлэхэд хайр гэдэг тайлбарлахад төвөгтэй зүйлийг таашаал+ханамж гэдэг бизнесийн ойлголт болгон хэрэглэсэн хэрэг шүү. Дээрхийн тухай хэн нэгний хайрыг татахын тулд бодоход илүүдэхгүй байх.

1 comment:

  1. Uneheer saihan jishee bna bayrlalaa. Marketing bidentei uneheer oir oilgolt bjee

    ReplyDelete