Бизнесийн салбарын эрдэмтэд

Салбарууд өөрийн хөгжлийн шатаар явж дараа дараагийн үе нь өмнөх оролт амжилтаар сууриа хийдэг. Бизнесийн салбарыг судлахыг хүсвэл гол төлөөлөгчид болон тэдний бүтээлтэй танилцах нь зүйн юм.
Бизнесийн удирдлагын салбарыг өнөөгийн хөгжилд хүргэхэд дараах хүмүүс чухал хувь нэмэр оруулсан байдаг. Бизнесийн удирдлагын салбарын зарим нэг төлөөлөгчид:

  • Игор Ансоф: Бизнест стратегийн менежментийн суурь загварыг гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд багийн нэгдмэл байдал, хүлээлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүний загварыг боловсруулсан юм. Түүний голлох бүтээл нь: Корпорацийн стратеги
  • Петер Дракер: Менежментийн голлох зарчимуудыг боловсронгуй болгосон бөгөөд ажилчид болон мэдлэгийг удирдах талаар олон санал санаачлага гаргаж байсан. Түүний голлох бүтээл нь: Менежментийн практик
  • Фридрик Тайлер: Маш олон нээлт, патентын эзэн тэрээр бизнес эрхлэнэ гэдэг бол нарийн төлөвлөсөн, хяналт бүхий үйл ажиллагаа гэж тодорхойлж шинжлэх ухааны менежментийг санааг үндэслэсэн. Түүний голлох бүтээл нь: Шинжлэх ухааны менежмент

Маркетингийн чанарын судалгаа




Нилээд хэдэн жилийн өмнө хатуу хавтас, хэдэн асуулга, хоёр гурван бал цүнхлээд хөл хөдөлгөөн ихтэй газруудаар их явдаг байжээ. Наашаа харсан хүн бүрийг царай алдаж, хүмүүсийн ааш занд таарах гэж бөмбөлзөөд хэдэн судалгааг арай ядан бөглүүлдэг байж билээ. Судалгааны асуулга олон хуудас байвал, үсгийн хэмжээ жижиг байвал, дугуйлах бус бөхлөх /нээлттэй асуулт/ зүйл ихтэй байвал, асуултаа тод хэлж асуухгүй бол асуулганд оролцсон хүн маань болилоо гэж хэлээд яваад өгөх тун амархан байдагсан. Ялангуяа асуулгын сүүл хэсэг бол шийдвэрлэх хэсэг. Учир нь олон асуултад хариулсан хүн залхах, салахын түүс болж хурдан хурдан өнгөцхөн хариулах явдал их гардаг. Хэрвээ тухайн хүний тэвчээр нь алдагдвал дутуу бөглөсөн асуулгатайгаа хочрох аюултай. Тэгээд л судлаач өөрийн асуух шаардлагагүй гэж бодсон яг л ‘Таны хүйс’ гэсэн асуулт шиг асуултуудыг алгасаад, үсрэх боломж бүрийг ашиглаж мэдэхгүй гэж дугуйлж / мэдэхгүй мянган үгний таглаа гэж үнэн шүү/ цаг, бал хоёроо хэмнэдэг байж билээ.

Судалгаанд явж байгаа найдваргүй нөхдүүд ч цөөнгүй. Нэг дулаахан орцонд сууж байгаад л өөрийгөө 10 хүний оронд тавьж судалгаанд хариулна. Бусдадаа муу зүйл заана, арга мэх газар авна тэгээд цагийн ажлаасаа халагдана. Нэг иймэрхүү зүйл байнга л гарна.

Зарим үед оффис сууж судалгаан дээр ажиллана. Гэхдээ сэргэлэн зан багатай, дуу цөөнтэй боловч хурдан хуруутай оюутнууд шивэгчнээр ажиллана. Аргаа барж авчирсан хэдэн асуулга бүрийг энд компьютерт шивж оруулна. Өдөржингөө 1, 2 гэсэн тоог урд хойно оруулж шивнэ. Хөгжим сонсож байгаад, ОО орохын өмнө яараад гээд олон тохиолдолд зөрүүлээд бичих явдал цөөнгүй гардаг байлаа. Иймэрхүү алдаануудыг хэдэн мянган нүдэн дундаас олоод харах сүрхий судлаач байдаггүй нь асуудал болж үлддэг байж дээ.

Гавал гарууд бас орж ирнэ. Хичээл дээр багшийн маруухан заасанг давуулан сурсан нөхдүүд ажилд орж ирнэ. Судалгааны програм дээр ажиллана, шивэлтийн шийт үүсгэнэ гэж томорно. Зарим нэг судалгааны энгийн хүснэгтүүдийг бэлдэж өгнө. Судлаачид хянаж эцэслэнэ. Үр дүнгүүд эхнээсээ гарч эхэлнэ.

Бүх гарсан үр дүнгүүдийг нэгтгээд тайлан бичнэ. Монгол бичгээр бичих үү, кириллээр бичих үү, оросоор бичих үү, англиар бичих үү л болно.

Хүснэгт файлаас танилцуулга файл руу хуулахдаа андуурах эндүүрэх зүйл бас гарна. Ямар төгс хүн гэж байх биш.

Маркетингийн аятайхан судалгаа хийе гэж зорино. Хоёр гурван сая төгрөг үрнэ. Түүвэрлэхээс эхлээд тайлан хамгаалах хүртэл алдаа маш их гарна. Гэвч хийсэн юм хойно үр дүнг нь хэрэглэнэ. Маркетингийн судалгааг зөвхөн тоон судалгаагаар ойлгодог бол үнэхээр ингэж эрсдэлээ хүлээхээс өөр аргагүй. Харин чанарын судалгааны дүртэй маркетерууд бол өөрөөр хийнэ.

Тоон судалгаа чанарын судалгаа хоёр хавсарч маркетингийн шийдвэрт нөлөөлөх мэдээллийг боловсруулж чаддаг. Тоо судалгаагаар том жижиг, их багатай адил хэлбэр талын мэдээлэл олж авна. Чанарын судалгаагаар харин чухал, чухал бус, хүчтэй, сул гэх агуулгын нарийн мэдээлэл олж авна. Хааяа нэг тоон судалгаа хийдэг туршлагатай багатай бол хийсэн судалгаандаа итгэх хэрэггүй гэж сайн зөвлөгөө өгье.

Чанарын судалгааны хүрээнд ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, ажиглалт, туршилт, бүтээлч семинар, мэтгэлцээн судалгаа, пост модерн гэх аргуудыг ашиглаж болно. Хамгийн өргөн ашигладаг нь фокус бүлгийн ярилцлага бөгөөд хэрэглэгчтэй хоможенус бүрээр нь уулзаж ярилцах боломжийг мөн өгдөг. Амархан судалгаа гэж хэлж чадахгүй. Учир нь хэрхэн халаах, хэрхэн өдөөх, асуултууд, ажилбарууд, харилцан яриа, чөлөөт уур амьсгал, чиглүүлэх, доминант нөхдүүдийг болиулах гээд асуудал бас гардаг.

Төгсгөлд нь маркетингийн шийдвэрээ судалгаан дээр үндэслэж гаргаж байгаа бол сайн хэрэг харин дахиад ахиулаад чанарын судалгаа хийгээд сурчихвал бүүр сайн гэж хэлэх гэсэн юм.

Маркетерын нүд


Юмсийг хүмүүс өөр өөрийн нүдээр янз бүрээр хардаг. Хүний харах өнцөгт хүний мэргэжил нь бас ихээхэн нөлөөтэй байдаг. Нэг танил маань юмыг програмчны нүдээр харж алгоритм шиг хариултуудыг нь дуржигнуулаад хэлдэг. Миний мэдэх зарим эмч нарын харах өнцөг шинж тэмдэг, өвчин, угжрал, эмчилгээ гэдэг нэршилтэйгээ ойролцоо хэлбэртэй санагддаг. Нэг хуульч ‘хүн бол муу амьтан хэзээч гэмт хэрэг хийж болзошгүй учир хуулийг, ер нь бүх юмыг цоорхойгүй хийх хэрэгтэй’ гэж ярьж байх жишээтэй.

Тэгвэл маркетерууд ямар өнцгөөр хардаг бол? Магадгүй мөнгө гэж харах болов уу? Үгүй байгаасаа, хэрвээ аливаа зүйлсийг мөнгө гэж харвал бүх үйлдэл нь үнэгүйдэнэ.  
Цаг хугацааны явцад маркетеруудын харах өнцөг өөрчлөгдөж байснаар Маркетингийн үүсэл хөгжлийн түүхийг мөн өгүүлж болно.