- Яагаад маркетинг хамгийн чухал үүргийг үндэсний үйлдвэрлэлд гүйцэтгэх вэ?
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд маркетингийн гүйцэтгэх үүрэг
- Яагаад маркетинг хамгийн чухал үүргийг үндэсний үйлдвэрлэлд гүйцэтгэх вэ?
Маркетер болоорой
Улс орны эдийн засагыг юу хөдөлгөдгийг мэдэх үү? Нөгөө алдарт алт, зэс эсвэл аж үйлдвэржилт гол нөлөөтэй нь үнэн гэхдээ түүнийг жолоодох бизнесийн ухаан эдийн засгийн хөдөлгөгч хүч болдог юм. Тэгвэл бизнесийг юу хөдөлгөдөг вэ? Бидний мэдэх санхүү, менежмент, хүний нөөц бүгдээрээ л чухал үүрэгтэй гэхдээ бизнесийн хөдөлгүүр бол хэрэглэгч үйлчлүүлэгчид байдаг. Хэрвээ хэрэглэгч, үйлчлүүлэгч байхгүй бол бизнес байхгүй. Тиймээс л хэрэглэгч та хаан гэж маркетингийн шинжлэх ухаан заралдаг юм. Олон хүмүүс маркетингийг реклам зар сурталчилгаа явуулах гэж боддог. Тэгвэл энэ бол маркетер /маркетингийн мэргэжилтэй хүн/ -ын хийх ажлын ердөө өчүүхэн хэсэг нь байдаг. Маркетинг гэдэг үг зах зээл гэсэн үгнээс гаралтай бөгөөд зах зээл судлал гэж ойлгож болдог. Хэрэглэгчийн юу хүсэж байгааг олж мэдэх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ шийдэх, ямар үнэтэй хаана яаж хэрхэн сурталчилж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, хэнтэй хэрхэн өрсөлдөх гэдэг нь маркетерийн ажил байдаг.Нийгмийг аврах макро маркетингийн бодлого

Мөхөх эсвэл аюулд өртсөн зүйлийг авардгийг санаж байна. Харин тэгвэл манай нийгэм аюулд өртөөд байгаа гэж үү? Тэгээд түүнийг аврах хэрэгцээ шаардлага байна уу?. Тийм бас тийм. Үүнд эргэлзэх хэрэг байхгүй. Нийгэм бол нийгмийн гишүүдийн төлөө үйлчилдэг систем бөгөөд нийгмийн гишүүд өөр хоорондоо хийсэн солилцоон дээр нийгмийн систем төлөвшдөг гэдэг. Энэ тодорхойлолтын анхаарал татаад байгаа нэг түлхүүр үгийг тайлбарлахад л бүгд ойлгомжтой болно.
Маркетинг гэдэг хууран мэхлэхийн нэр биш
Өчигдөр жилийн өмнө болсон нэг зүйлийг санаад тэгээд тэр зүйлээ өнөөдөр өглөө бодоод өдөр нь бичий гэж шийдээд одоо орой бичиж суунадаа. Тийм ч их бясалгаад байх зүйл бишилдээ. Гэхдээ миний уурыг их барсан зүйл юмдаг.Нэг анагаахын шилдэг нь дэндсэн оюутан хэлж байна гэнэ: Хэдүүлээ, эрүүл мэндийнхээ өдөрлөгт хүмүүс их ирүүлэхийн тулд гоё маркетинг хиие. Өдөрлөгт ирсэн хүн болгонд үнэгүй цай, тэгээд автобусных нь мөнгийг өгий гээд зар гаргачъя.
Тэгсэн нөгөөх хүн эмчлэхээр цол хүртэгч нь: Болж байна. Гоё маркетинг байна. Сайн PR хийвэл болохышд. Гэж ярьж байхыг сонсож байсан юм.