Бид маркетингд бүтээгдэхүүн гэж эхний Пи /Product/ байдгийг мэднэ. Маркетерууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямар хэлбэртэй хэрхэн гаргах, дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн шийдэх, ямар онцлоготой байх талаар төлөвлөгөө боловсруулж бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг. Гэхдээ цэвэр маркетингийн бүтээгдэхүүн хэрхэн хийх талаар мэлээлэл дээрх зүйл бичигдсэн Монгол номон дээр харамсалтай нь байдаггүй.
Маркетингийн өөрчлөлт шинэчлэлт нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй нарийн холбоотой бий болдог. Дэлхийд аж үйлдвэрийн дэвшил ирж байхад маркетингийн Пи-нүүд яригдаж эхэлсэн. Мэдээллийн эрин эхэлэхэд маркетингийн Си-нүүд гэгдэх болсон. Харин мэдрэмжийн асуудлууд нийгэмд яригдаад эхэлсэн өнөөдөр маркетингийн И-нүүдийн тухай ярьж байна. Тэгэхээр одоо маркерууд бүтээгдэхүүнээ бодитоор харах бус латерал, нейро талаар нь нилээд анхаарах хэрэгтэй байна.
Бүтээгдэхүүнийг хоёр талаар харж болдог. Ил захидал борлуулдаг компани өөрийнхөө бизнесийг нэг талдаа зурагтаа, нөгөө талдаа мэндчилгээ бичих хоосон зайтай цаас хийдэг гэж тодорхойлж болно. Эсвэл хүн хүндээ хайр дамжуулах, сэтгэл хөдлөл төрүүлэх хэрэгсэл бүтээдэг гэж хэлж ч болно. Хэрвээ бид нэгдүгээрх тодорхойлолтоор сэтгэдэг бол “маркетингаа, чи наадхаа монголоор хэлчих” гэдэг хүмүүсийн эгнээнд орно. Надаас нэг нилээд нас, гэдэс нь явчихсан хүн ингэж асууж байсан юм. Би тэр үед монголоор сайн тайлбарлаж чадаагүйгээс болоод ч юм уу эсвэл тэр эрхэм сайн сонсоогүйгээс ч тэр үү түүний толгойлж байгаа компани нь автобусны хаяг л болж үлдэж байх шиг байна. Азаар олонх маань 2-р тодорхойлолтод дуртай бид хүмүүсийн асуудлыг шийдэж байна. Бид хүмүүст туслаж хайрлаж байна. Хариуд нь надад тэд мөнгө өгдөг гэж сэтгэх нь маш олон ач холбогдолтой. Ингэснээр бид Пи- гээс Си- рүү шилжиж чадна.
Маркетингийг улам бүр шинжлэх ухаанлаг болгож байгаа зүйл бол гарцаагүй маркетингийн судалгаа. Хэрвээ судалгааны тухай нэг их бодохгүй, түүний үр дүнд зорихгүй бол одоо маркетингийн асуудалд ороод бөөн эрэл хайгуул болоод байгаа урлагийнханы араас орно. Ер нь маркетингийг зарим хүмүүс урлаг талаас нь тайлбарладаг учраас би урлагийнхан маркетингийн асуудалд ороод байна гээд тэдгээр хүмүүст хэлэх гэсэн юм. Гол санаа бол судалгаа их чухал. Өнөөдөр хэрэглэгчийн судалгааг өндөр түвшинд хийх боллоо. Хэрэглэгчид өөрсдийн юу хүсэж байгааг сайн мэддэггүй гэсэн яриа судлаачдын дунд байдаг ч бас оргүй зүйл биш. Нейромаркетингийн ачаар тэр далд хүсээд наана илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг нь гаргаад ирдэг болжээ. Зарим нэг судалгааны үр дүн үнэхээр гайхалтай. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэсэн нь бус ямар мэдрэмж бүтээгдэхүүнээр дамжуулж авсан нь хэрэглэгчийн дахин худалдан авалт, найз нөхөддөө зөвлөх үйл явцад ихээхэн нөлөөтэй нь тодорхой болжээ. Хэрвээ маркетингийн Си-гээс И-рүү шилжихийг хүсэж байгаа бол бүтээгдэхүүн бол хэрэглэгчийн хувьд туршилга, бас дурсамж гэдгээр нь сэтгэх хэрэгтэй. Туршилга гэсний учир нь хэрэглэгчидэд бүтээгдэхүүн таалагдвал түүнийгээ 3 хүнд заавал хэлдэг, эс таалагдвал 9 хүнд бүү авах тухай зөвлөдөг гэсэн онолоор тайлбарлагдана. Яагаад дурсамж гэсэн утга нь хүний тархины төв товцогтой холбоотой. Бүтээгдэхүүнийг бас олон өөр мэдрэмжтэй хамт санал болговол ой ухаанаас салахгүй гэж судалгаа хэлсэн байна.
Маркетингийн бүтээгдэхүүн дэлхийн нэгдүгээр дайны өмнө Пи буюу Product байлаа. Тэр үед хийгээд бай, хийгээд бай оочирлоод л авна, авахаас ч өөр аргагүй гэдэг байсан. Харин хүйтэн дайны үед үйлдвэрлэгчид бид чинь хэрэглэгчдийн төлөө өрсөлдөх хэрэгтэй байна гээд маркетингийн Си буюу costumer need & want эхэлсэн. Гэвч өнөөдөрийн эрин Иракын дайнаас хойш бүрэлдэж хэрэглэгчийн юуг мэдэрч байгааг судалж түүнд зориулан маркетингийн бүтээгдэхүүн бүтээж байна. Энэ үе бол маркетингийн И буюу Experience бүтээгдэхүүний үе. Өөрөөр хэлбэл үүлэн дээрх бүтээгдэхүүнийг хүмүүс их авах болжээ.
No comments:
Post a Comment